메뉴 건너뛰기


1.    Хааны ордон (Gyeongbokgung-경복궁)
korean_palace

Кёнбукгүн хааны ордны нэр нь гэрэлтэж буй аз жаргалын газар гэж орчуулагддаг бөгөөд сөүлд байрлах хамгийн үзэсгэлэнтэй хааны ордон юм.

Үнэ

  • Том хүн(19-64нас) 3000 вон /Груп 2400 вон (10 хүнээс дээш)
  • Хүүхэд(7-18 нас)1500вон /Груп 1200 вон (10 хүнээс дээш)
  • 6-аас доош насны хүүхэд төлбөргүй

          Цагийн хувиарь

  • 3-10 сард 09:00-18:00/ 11-2 сард 09:00-17:00
  • 2 дахь өдөр амарна

Метрогоор очих тохиолдолд

3-р шугамын  (Gyeongbokgung Station-경복궁역) буугаад  5-р  гарц

2. Худалдааны гудамж Мёндун (Myeongdong -명동)

2-112

Сөүлийн хамгийн алдартай худалдааны гудамж ба маш олон төрлийн сонголттой. Солонгосын болон олон улсын сүлжээ дэлгүүрүүд бүгд энд байдаг.  Зөвхөн дэлгүүрээр зогсохгүй гэр бүлийн ресторан, түргэн хоол, олон үндэсний хоолны газрууд үсчин, солонгосын гоо сайхны дэлгүүрүүд байрладаг тул та дэлгүүр хэсэхийг хүсч байвал заавал энд ирээрэй.

         Цагийн хувиарь

  • Өдөр бүр 10:00-22:00

Метрогоор очих тохиолдолд

4-р шугамын  (Myeongdong Station경복궁역) буугаад  5,6,7, 8-р  гарц

3. N Seoul Tower

N-SEOU2

Намсан уулын орой хэсэгт байрлах Сөүлийг бүхэлд нь харж болдог цамхаг юм. Та өөрийнхөө хайртай хүнтэй хамт очоод хайр сэтгэлээ үүрд хадгалж үлдээх бэлэг тэмдэг болгож цоож зүүж болдог байгаа.

       Вэбсайт  http://www.nseoultower.com/

         Цагийн хувиарь

  • Өдөр бүр 10:00-23:00 Бүтэн сайнд 10:00-24:00

     Үнэ 

     Зөвхөн цамхаг дээр гарах тохиолдолд

  • Том хүн(13-аас дээш) 9000 вон
  • Хүүхэд(3-12 нас) 7000 вон

Мөн цамхаг дотор олон ресторан байдаг тул пакежаар авбал үнэ өөр байдаг.

Метро болон автобусаар очих

3,4 -р шугам Chungmuro Station 2-р гарцаар гараад Намсан цамхаг явдаг 2эсвэл 5 номерийн автобусанд сууна

6-р шугам Itaewon Station 4-р гарцаар гараад  Намсан цамхаг явдаг 3 номерийн автобусанд сууна

4. Монгол таун (Dongdaemun)

dongdaemun-at-night

Монгол таунд та Монголтой холбоотой бүхийл үйлчилгээг авах боломжтой газар юм. Монгол хоолны газар, караоке, карго, түр утас дугаар авах зэрэг үйлчилгээг авах боломжтой. Мөн монгол тауны хажууд шөнийн зах, загварын хувцас худалдаалдаг дэлгүүрүүд ч байдаг ба шоппинг хийхээр ирсэн жуулчдын заавал ирдэг хэсгийн нэг юм.

      Дэлгүүрүүдийн ажиллах цагын хувиарь

  • Мягмараас Бямба гараг хүртэл 10:30аас -өглөөний 5 цаг хүртэл
  • Бүтэн сайнд 10:30аас 11.00pm
  • Даваа гараг зарим дэлгүүрүүд амардаг.

5. Хөх ордон (Ерөнхийлөгчийн ордон) Cheong Wa Dae

TBWB_BOARD_ENG_6077_4

БНСУ-ын ерөнхийлөгчийн ордон  үзэсгэлэнт Bugaksan уулын хормойд байрладаг.

Бямба гараг бүр өглөө 10 цагт  цэргийн парад болдог.

         Цагийн хувиарь

  • 10:00, 11:00, 14:00, болон 15:00 цагт танилцуулах аялал эхэлдэг.
  • 10 хоногын өмнө захиалгаа мэйлээр өгөх шаардлагатай. Пасспорт, Гадаадын иргэний үнэмлэхээ авж очих хэрэгтэй.
  • Доорх линкээр орж бүртгүүлэх шаардлагатайhttp://english1.president.go.kr/tours/tours.php

      Метрогоор очих тохиолдолд

3-р шугам Gyeongbokgung Palace Station Line 3 5-р гарцаар гараад 10 мин чигээрээ алхана.

6. Insadong

insadong_koreanmask

Солонгосын үндэсний бэлэг дурсгалын зүйл худалдан авахаар шийдсэн бол Инсадунгд очиход буруудахгүй. Мөн нийт 100 галлерэй байх ба солонгосын уран зураг баримал зэргийг та үзэж сонирхож болно. Мөн уламжлалт цайны газар, хуучны загварын ресторанууд ч байдаг.

   Цагийн хувиар: 10:00-22:00

Метрогоор очих тохиолдолд

3-р шугам Anguk Station 6-р гарцаар гараад 100мин чигээрээ алхаад зүүн гар талд байгаа.

1-р шугам Jonggak Station 3-р гарцаар гараад 300мин чигээрээ алхаад зүүн гар талруу эргээд 100м чигээрээ явна.

7. Намисом арал  (Namiseom Island)

1

Өвлийн хайрын дуу киноны зураг авалтыг хийсэн арал. Сөүлээс 1 цагын зайтай байрладагч сөүлээс очиход хялбар бая хямд газар юм. Байгалын үзэсгэлэнт хэсгээс бүрдсэн газар юм. Та энд түрээсээр дугуй унаж, моторт завь унах зэргээр амралтаа хөгжилтэй бас мартагдахааргүй өнгөрөөх боломжтой

           Үнэ

  • Том хүн 8000 вон
  • хүүхэд 4000 вон

      Цагийн хувиарь: Өдөр бүр 7:30am-9:30pm

Метрогоор очих тохиолдолд

Цэнхэр өнгийн G шугам(경춘)  Gapyeong Station гарцаар гараад алхаад явсан ч ойрхон 1км орчим эсвэл тaxi-нд суувал 3000воноос -4000 вон гардаг.


Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
19 Шөнийн автобус: МИX 2019.01.02 422
18 ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ ШИЛЖИНЭ file МИX 2018.10.11 746
17 Japan pass rank 1 file МИX 2018.10.11 562
16 ХИЙМОРЬ АЯЛАЛ-5 file МИX 2018.08.07 869
15 УРАЛДААН ЦЭНГЭЭНТ НЭВТРҮҮЛЭГ2018.06.17 file МИX 2018.06.06 758
14 Бусан хотыг үзэх 9 шалтгаан file МИX 2017.05.01 16713
13 Корэйн Эйр авиа компанийн итгэмээргүй олон боломжууд file МИX 2017.04.19 15516
12 Гоян хот Кинтекс file МИX 2017.04.07 12182
11 600 жилийн түүхт дурсгалын агуу хот ,Гоян file МИX 2017.04.07 4879
10 Гоян Хот 1 сая хүн амтай аз жаргалын хот [1] file МИX 2017.04.07 16564
9 Виз мэдүүлэх тухай. МИX 2017.01.23 13689
8 Таны гадаад иргэний үнэмлэхний дугаар дунд 2,0,1,7 гэсэн тоонуудаас 3 нь байвал Лотте-д 1/1~1/31 дуустал 55%-н хямдралтай үнээр тоглох боломжтойн бн file МИX 2017.01.02 4876
7 БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон мал амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүний талаар санамж гаргажээ file МИX 2016.12.10 9660
6 Онгоцны буудал дээр хэрэг болох 25 Англи үг file МИX 2016.11.15 4335
5 Ядуусын хорооллоос баячуудын дүүрэг болсон Ганнам file МИX 2016.11.07 4942
4 Зуны үдэш, Хануг тосгоноос “Чонжү”-тай танилцацгаая МИX 2016.09.02 6443
» Сөүлд очвол заавал очиж үзэх ёстой 7 газар МИX 2016.08.21 6120
2 Төрсөн Өдөрийн Хөнглөлт МИX 2016.05.19 4391
1 БНСУ-н Пусан хот Хэвүндэ далайн эрэг дээр элсний баяр болно. file МИX 2016.05.19 6705