메뉴 건너뛰기


-“Ганнам стайл” дууны хөшөөг тус дүүрэгт босгожээ-

1970 оны эхээр Сөүлийн өмнөд хэсэгт ядуус их амьдарч байсан газарт Ганнам дүүргийн суурийг тавьсан түүхтэй бөгөөд  сүүлийн 30 жилийн дотор энэ дүүрэг баячуудын амьдардаг, Сөүл хотын  томоохон  дүүрэг болон хөгжжээ. Тухайн үед шинэ дүүрэг байгуулахын тулд ядуусын амьдардаг  газрыг ашиглахаас аргагүй байжээ. Тэнд амьдарч байсан иргэдэд их хэмжээний мөнгө амлаж, нүүлгэх ажлыг эхлүүлснээр Ганнам дүүргийн суурийг тавьсан гэсэн ахмадуудын дурсамж байдаг байна.

Өмнөд Солонгос улсын Сөүл хотын 25 дүүргийн нэг “ГАННАМ” бол баячууд амьдардаг гэдгээрээ бусад дүүргээс ялгаатай. Тус улсын өмнөд хэсэгт байрлах Ганнам дүүрэг 39,50 кмталбайтай. 2015 оны наймдугаар сарын байдлаар 577 мянган хүн амьдардаг гэсэн тооцоолол гарчээ. Энэ дүүрэг зугаа цэнгэлийн дүүрэг учраас бэл бэнчинтэй хэнд ч нээлттэй ажээ.

Ганнамд өдөр бүр урлаг, соёлын тоглолт болж, дотоод гадаадын иргэдийг соронз мэт татаж байдаг. Тус дүүрэгт таван дээд сургууль байдаг ч эдгээр нь тийм ч алдар хүндтэйд тооцогддоггүй. Учир нь энэ дүүрэгт  шоу цэнгээний газар олон учраас дээд сургуулиуд төвлөрөөгүй байна.

Харин тус дүүргийг анх нээсэн хүн бол одоогийн ерөнхийлөгч Пак Гын Хегийн аав Пак Жонг Хи юм байна. 1970 онд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Пак Жонг Хи Сөүл хотын хүн ам улам нэмэгдэж байгаа анзаарч, дахин нэг дүүргийг бүтээн босгосон нь Ганнам юм. Ганнамд  ихээхэн хэмжээний  мөнгөтэй иргэд суурьших болсон бөгөөд дүүрэг 1980 оноос хойш эрчимтэй хөгжиж, одоо БНСУ-ын хамгийн их хөрөнгө мөнгө, бэл бэнчинтэй улс амьдардаг газар болжээ. Мөн  жуулчдын очих дуртай газрын нэг яах аргагүй болсон юм.

Ганнам дүүрэгт очвол юуг үзэх вэ?

  • Алдартай “Модны гудамж”
  • Тавилгын гудамж
  • Орчин үеийн загварын чиг хандлагыг харуулсан барилга байшингууд
  • Хуучны сүм хийдүүд
  • Маш олон кино театр
  • Шоу цэнгээний газрууд бий

Түүнчлэн Ганнамд өдөр бүр урлаг, соёлын тоглолт болж, дотоод гадаадын иргэдийг соронз мэт татаж байдаг. Тус дүүрэгт таван дээд сургууль байдаг ч эдгээр нь тийм ч алдар хүндтэйд тооцогддоггүй. Учир нь энэ дүүрэгт  шоу цэнгээний газар олон учраас дээд сургуулиуд төвлөрөөгүй байна.

Харин спортын цогцолборуудаас таеквондогийн төв байдаг. Энэ төв нь “Kukkiwon World taekwondo headquarters”юм. Мөн “Самсон Сөүл” эмнэлэг бий. Энэ мэтчилэн “Ганнам” дүүрэг хамгийн үнэтэй, дээд зэрэглэлийн шоу цэнгээний томоохон төвүүд байдгаараа алдартай болжээ. Мөн хуримын өмнөх зураг авалт хийдэг газрууд ч цөөнгүй  бий.

Ганнам дүүргийг хожим алдаршуулсан авьяастан бол реппер PSY. Тэрбээр  “Ганнам стайл”  дууг 2012 онд Өмнөд Солонгосын К-поп урсгалаар дуулж, бүжиглэн, дэлхий дахиныг шуугиулсан удаатай. Тухайн үед “Ганнам стайл” дууны хандалт Youtube-д хоёр тэрбум хүрч, дуучнаа төдийгүй Өмнөд Солонгосын баячуудын дүүргийг алдаршуулсан юм. Тиймээс ч Ганнам  дүүрэгт уг дуунд зориулж хөшөө босгосон нь жуулчдыг татах бас нэгэн гарц болжээ.

Уншигч  та  БНСУ-ыг зорин очвол  Ганнам дүүргийг заавал зориорой. Гэхдээ тэнд  таны хэтэвчин дэх мөнгө бас багагүй байх ёстойг мартуузай. Учир нь  солонгос үндэсний  хоолны үнэ л гэхэд Ганнам дүүрэгт бусад дүүргээсээ хоёр дахин өссөн байна гэдгийг бодолцоход илүүдэхгүй. Мэдээж тэнд зугаа цэнгэлийн бүхий л төвүүд байх учраас та уйдахгүй. Бас тус дүүрэгт очихоосоо өмнө http://www.gangnam.go.kr/portal/main/portalMain.do сайтаар зочилж, ойрын үед болох арга хэмжээг сонирхоорой. Ганнамд нүсэр супер шоу, хувцасны орчин үеийн шинэ загварууд гээд таньд хэрэгтэй бүхэн тэнд бий.

Ч.БОЛОР

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
19 Шөнийн автобус: МИX 2019.01.02 422
18 ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ ШИЛЖИНЭ file МИX 2018.10.11 746
17 Japan pass rank 1 file МИX 2018.10.11 562
16 ХИЙМОРЬ АЯЛАЛ-5 file МИX 2018.08.07 869
15 УРАЛДААН ЦЭНГЭЭНТ НЭВТРҮҮЛЭГ2018.06.17 file МИX 2018.06.06 758
14 Бусан хотыг үзэх 9 шалтгаан file МИX 2017.05.01 16713
13 Корэйн Эйр авиа компанийн итгэмээргүй олон боломжууд file МИX 2017.04.19 15516
12 Гоян хот Кинтекс file МИX 2017.04.07 12182
11 600 жилийн түүхт дурсгалын агуу хот ,Гоян file МИX 2017.04.07 4879
10 Гоян Хот 1 сая хүн амтай аз жаргалын хот [1] file МИX 2017.04.07 16564
9 Виз мэдүүлэх тухай. МИX 2017.01.23 13689
8 Таны гадаад иргэний үнэмлэхний дугаар дунд 2,0,1,7 гэсэн тоонуудаас 3 нь байвал Лотте-д 1/1~1/31 дуустал 55%-н хямдралтай үнээр тоглох боломжтойн бн file МИX 2017.01.02 4876
7 БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон мал амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүний талаар санамж гаргажээ file МИX 2016.12.10 9660
6 Онгоцны буудал дээр хэрэг болох 25 Англи үг file МИX 2016.11.15 4334
» Ядуусын хорооллоос баячуудын дүүрэг болсон Ганнам file МИX 2016.11.07 4942
4 Зуны үдэш, Хануг тосгоноос “Чонжү”-тай танилцацгаая МИX 2016.09.02 6443
3 Сөүлд очвол заавал очиж үзэх ёстой 7 газар МИX 2016.08.21 6119
2 Төрсөн Өдөрийн Хөнглөлт МИX 2016.05.19 4391
1 БНСУ-н Пусан хот Хэвүндэ далайн эрэг дээр элсний баяр болно. file МИX 2016.05.19 6705