메뉴 건너뛰기


Бусан хотыг үзэх 9 шалтгаан

2017.05.01 23:19

МИX Уншсан:16713

Бусан хот нь БНСУ-ын 2 дах том хот юм. Газарзүйн хувьд томоохон далайн эрэг дээр байршилтай учир олон улсыг холбосон том боомтуудыг бий болгоход түлхэц болсон бөгөөд энэхүү усан боомтууд нь Дэлхийд 5т ордог байна. Үндэсний Агаарын Тээвэрлэгч “МИАТ ХК” 6-р сарын 22-оос Бусан хот руу шууд нислэг үйлдэхээр болсоныг дуулгахын ялдамд та бүхэнд Бусан хотыг танилцуулж байна.

Бусан хотыг үзэх 9 шалтгаан

Тус хотын үнэт түүх, байгалийн баялаг нь Бусан хотыг аялал жуулчлал, соёлын хүрээнд дэлхийн хэмжээний хот болох нэр хүндийг бий болгоход түлхэц болсон бөгөөд олон улсын хэмжээний хөрөнгө оруулагчид, гэрээ хэлэлцээр хийх сонирхолтой хүмүүсийн дунд халуун цэг болж алдаршсан байна.

 

1"Beomeosa" Сүм

Beomeosa сүм нь 1300 гаруй жилийн түүхтэй буддын шашины сүм юм. Энэхүү сүмийг Силлагийн хаант улсын үед Юу Санг гэх лам бариулсан бөгөөд маш олон төрлийн соёлын өвийг хадгалж байдаг байна.

"Beomeosa" Сүм

2"Jagalchi" загасны зах

Jagalchi загас худалдааны зах нь Бусандаа төдийгүй Солонгосдоо хамгийн томд тооцогдох далайн бүтээгдэхүүний зах бөгөөд та энэ захад бүх төрлийн далайн бүтээгдэхүүнээр хийсэн Солонгос үндэстний хоолыг зооглох боломжтой юм.

"Jagalchi" загасны зах

3"Haeundae" далайн эрэг

Haeundae  далайн эрэг нь Бусан хотод байрлах бөгөөд 1.4 км урт , 64м өргөнтэй бөгөөд энэхүү далайн эргийн элс нь амарч тухлахад таатай байдгаараа алдартай юм. Мөн энэхүү далайн эргийн эргэн тойронд 300 гаруй кафе, ресторанууд байдгаас гадна далайн гаралтай бүтээгдэхүүний хоолоороо хамгийн алдартай юм байна.

"Haeundae"  далайн эрэг

4"Taejongdae" ресорт парк

Taejongdae парк нь Бусандаа төдийгүй Солонгосдоо хамгийн алдартай далайн гайхамшигийг харуулсан үзэсгэлэнт газар юм. Энэхүү парк нь Силлагийн эрин үед амьдарч байсан хаан Taejong Mu-Yeo-н нэрээр нэрлэгдсэн байна. Та Бусан хотоор аялахдаа энэ газар заавал очиж үзээрэй.

"Taejongdae" ресорт парк

5"Yonggungsa" сүм

Yonggungsa сүмийг та анх хараад л бишрэх байха. Далайн эрэг дээр байрших үзэсгэлэнт сүмийн зургийг авч аялах сонирхол төрөхгүй байхын аргагүй. 1376 оноос буюу Goryeo-н үеэс эхтэй бөгөөд олон олон түүхийн дурсгалыг та үзэх болно.

"Yonggungsa" сүм

6

Дэлхийн хамгийн том Их дэлгүүрээр Дэлхийн гиннесийн номонд бүртгүүлсэн Shinsegae Centum city

7

Шөнийн Бусан хотыг нэг дор харж болох Хванён уулын оргил.

8Бусан аквариум

Бусан хот бол далайгаараа маш алдартай хот. Та энэхүү хотоор аялахдаа далайн аквариумыг үзэхгүйгээр явж болохгүй. Учир нь энэхүү аквариумд далайн 35,000 гариу төрлийн загас, хэвлээр явагч, нялцгай биетэн болон далайн ургамал байдаг байна. Танд далай тэнгисээр аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх энэ газраар заавал аялаарай.

Бусан аквариум

9Бусан хоол

Бусан хот нь дэлхийд хоолоороо алдартай тэр тусмаа далайн гаралтай бүтээгдэхүүний хоолоор бүр ч их алдартай хот юм. Та dwaeji gukbap буюу гахайн махан шөл, hotteok буюу амтлаг соустай хуушуур хамгийн гол нь шинэхэн далайн бүтээгдэхүүн амьд наймаалж, түүхий загас гэх мэт.

Бусан хоол
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
19 Шөнийн автобус: МИX 2019.01.02 422
18 ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ ШИЛЖИНЭ file МИX 2018.10.11 746
17 Japan pass rank 1 file МИX 2018.10.11 562
16 ХИЙМОРЬ АЯЛАЛ-5 file МИX 2018.08.07 869
15 УРАЛДААН ЦЭНГЭЭНТ НЭВТРҮҮЛЭГ2018.06.17 file МИX 2018.06.06 758
» Бусан хотыг үзэх 9 шалтгаан file МИX 2017.05.01 16713
13 Корэйн Эйр авиа компанийн итгэмээргүй олон боломжууд file МИX 2017.04.19 15516
12 Гоян хот Кинтекс file МИX 2017.04.07 12182
11 600 жилийн түүхт дурсгалын агуу хот ,Гоян file МИX 2017.04.07 4879
10 Гоян Хот 1 сая хүн амтай аз жаргалын хот [1] file МИX 2017.04.07 16564
9 Виз мэдүүлэх тухай. МИX 2017.01.23 13689
8 Таны гадаад иргэний үнэмлэхний дугаар дунд 2,0,1,7 гэсэн тоонуудаас 3 нь байвал Лотте-д 1/1~1/31 дуустал 55%-н хямдралтай үнээр тоглох боломжтойн бн file МИX 2017.01.02 4876
7 БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон мал амьтан ургамлын гаралтай бүтээгдэхүүний талаар санамж гаргажээ file МИX 2016.12.10 9660
6 Онгоцны буудал дээр хэрэг болох 25 Англи үг file МИX 2016.11.15 4334
5 Ядуусын хорооллоос баячуудын дүүрэг болсон Ганнам file МИX 2016.11.07 4942
4 Зуны үдэш, Хануг тосгоноос “Чонжү”-тай танилцацгаая МИX 2016.09.02 6443
3 Сөүлд очвол заавал очиж үзэх ёстой 7 газар МИX 2016.08.21 6119
2 Төрсөн Өдөрийн Хөнглөлт МИX 2016.05.19 4391
1 БНСУ-н Пусан хот Хэвүндэ далайн эрэг дээр элсний баяр болно. file МИX 2016.05.19 6705