메뉴 건너뛰기



Ажилд орох, гарааны бизнес эрхлэхийг хүссэн хүмүүст шаардлагатай мэргэжлийн чадвар технологи эзэмшихэд нь хөтөлбөрийг мэргэжлийн сургалтын хөтөлбөр гэнэ.
Гадаад ажилчин ажил эрхлэлтийн даатгалд даатгуулсан тохиолдолд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой болдог.
Харин гэрлэсэн цагаач иргэн ажил эрхлэлтийн даатгалд даатгуулж байгаагүй ч гэсэн тус хөтөлбөрт хамрагдах боломжтой.

job.png

• Хөдөлмөрийн бирж (www.work.go.kr/jobcenter)

• Хөдөлмөрийн яамны зөвлөгөө өгөх төв ( улсын код хийлгүйгээр 1350)

• Хөдөлмөрийн яамны Ажил мэргэжлийн чадварыг хөгжүүлэх мэдээлэлийн сүлжээ (www.hrd.go.kr)
(1) Нэил Бэүм картын тогтолцоо гэж юу вэ?
Мэргэшүүлэх сургалт шаардлагатай ажилгүй иргэнд сургалтын төлбөр олгох мэргэжлийн чадварыг хөгжүүлэх данс(нэил бэүм карт) нээж ажил мэргэжлийн чадвараа хөгжүүлэх сургалтанд сууж туршлага чадвар хуримлуулахад нь туслах тогтолцоо юм.
(2) Хамрах хүрээ
15-аас дээш настай ажилгүй иргэн, жижиг бизнес эрхлэгч(1 жилээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулсан, жилийн борлуулалтын хэмжээ 150 сая воноос доош байх), ахлах сургуулийн 3-р ангид сурч буй сурагчаас цаашид анги дэвшихгүй сурагч, их дээд сургууль төгсөхгүй гэж буй хүн
(3) Тусламжийн агуулга
◉ Үзүүлэх дэмжлэгийн хэмжээ: Хүн тус бүрт сургалтын төлбөрийн 20%~95% -тай тэнцэх мөнгө буюу дээд тал нь 2,000,000 хүртэл воны тусламж үзүүлнэ. (Үлдэгдэл мөнгийг суралцагч өөрөө төлнө)

• Ажилд орох цогц сургалтын 2-р төрлийн хөтөлбөрт оролцсон хүн сургалтын төлбөрийн 50%~95% ийн тусламж авна. 1-р төрлийн хөтөлбөрт оролцсон хүнд дээд тал нь 3 сая хүртэл воныг бүхэлд нь, мөн 90%-ийн тусламж олгоно.

• Сургалт дууссанаас хойш 6 сарын дотор тухайн мэргэжлээрээ ажилд орсон юм уу бизнес эрхэлж, 6 сараас дээш хугацаагаар ажилласан хүнд хувиасаа төлсөн сургалтын төлбөрийг нь эргүүлэн олгоно.

• Нэгж хугацаанд(1 сар) элссэн сургалтандаа 80% дээш ирцтэй оролцсон бол 1,160,000 хүртэл урамшуулал олгоно.
◉ Хүчинтэй хугацаа: Данс нээснээс хойш 1 жил

• Данс нээснээс хойш 3 сарын дотор сургалтад суугаагүй бол дансыг хаах (Дахин ажилд орох хүсэлт гаргасны дараа данс нээх байгууллагаар дамжин сэргээсний дараа ашиглах боломжтой) ба 6 сарын дотор сургалтад суугаагүй бол дансыг хаах буюу үлдэгдэл мөнгө нь буцаагдана.
Хэрвээ дансыг дахин нээх болвол дансны хязгаарыг 50% хүртэл бууруулна.
(4) Сургалт
◉ Хөдөлмөрийн яамнаас хүлээн зөвшөөрч зарласан, данс ашиглах боломжтой сургалт

• Мэргэжил олгох сургалтын төвийн хичээлүүдээс Хөдөлмөрийн яамны сайд хүлээн зөвшөөрч зарласан сургалтыг Мэргэжлийн ур чадварын сургалтын мэдээллийн сүлжээ HRD-Net(http://www.hrd.go.kr-оос хайн олж Хөдөлмөрийн биржийн зөвлөгч ажилтантай зөвлөлдөн сонгон суралцана.
(5) Тусламж үзүүлэх үе шат
① Сургалтын талаар зөвлөгөө авах ② Данс нээх ③ Сургалтанд сурах ④ Сургалтын зардал олгох
• Ажил хайж байгаагаа бүртгүүлэх, данс нээлгэх
• Нарийн зөвлөгөө авах
• Сургалтын ач холбогдол, хэр яаралтай болохыг судлах
• Тохирсон мэргэжлийг тогтоох, данс нээхээр шийдэх
• Сургалтанд бүртгүүлэх
• Сургалтанд суух
• Нэгж хугацаагаар (1 сар) сургалтын төлбөрөө нэхэмжлэх
• Ирц бүртгэлийг шалгасны дараа сургалтын төлбөр болон урамшууллыг тооцож олгоно.
Төв

Ажилгүй хүн Төв

Ажилгүй хүн Ажилгүй хүн

Сургалтын төв Хөдөлмөрийн
бирж
(6) Мэргэжил олгох бусад сургалтын байгууллагууд
• Гэрлэсэн цагаач эмэгтэй нь Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлдэг Нэил Бэүм карт хөтөлбөрөөс гадна Эмэгтэй боловсон хүчний хөгжлийн төв(www.vocation.or.kr), Эмэгтэйчүүдийн төв дээр зохион байгуулдаг төлбөртэй болон төлбөргүй сургалтанд хамрагдаж болно.

• Гэхдээ эдгээр байгууллагууд бүгд гэрлэсэн цагаач эмэгтэйчүүдэд зориулсан сургалт явуулдаггүй.
Тиймээс өөрийн оршин суугаа газрын холбогдох байгууллагаас эхлээд асууж лавлах нь зүйтэй.
#Copy #Naver

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Мэргэжлийн сургалтын хөтөлбөр [1] МИX 2018.03.30 10528
20 Ondor huutei hugatsaatai hadgalamj bdag yum bn jiliin 20% mongold Star 2022.11.15 283
19 Чолланамду Бусонгүн-д ажил байна. Урнаа 2019.09.20 487
18 미아역 t omdnii vildwer shida awna so ezen 01076850057 [1] [1] МИX 2018.02.19 10803
17 청량리 yogt shida awna.ajil xelee medexgui baij bno МИX 2017.03.13 5132
16 MASAND ajild avna МИX 2016.11.23 5369
15 БНСУ-Д ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ (АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ) file МИX 2016.11.18 5810
14 mugsuu sain meddeg hun avna МИX 2016.08.25 5645
13 1 emegtei hoteliin ajild yaaraltai abna МИX 2016.08.25 5533
12 setakt er em ajil bn 01032755637 МИX 2016.08.21 2320
11 Oedoliin vildvert indvvchin ajild avna 회기동 01029346452 МИX 2016.08.21 2362
10 БНСУ-ын МТ-ын компанид монгол ажилтан шалгаруулж авна. МИX 2016.06.21 5041
9 Eregtei arbait bna. МИX 2016.05.16 2345
8 ajil baina МИX 2016.05.06 2465
7 Гольфийн талбайн машин угаалгын газар ажиллах 20-35 насны залуусыг бүртгэж байна. МИX 2016.05.06 2419
6 Тэгүд машины дугуй дахин боловсруулах үйлдвэрт 3 эрэгтэй ажилчин авна. МИX 2016.05.06 2128
5 Солонгос судлалын магистрийн 2016 оны хичээлийн жилд гадаад оюутанд тэтгэлэг зарлаж байна. МИX 2016.05.05 2558
4 incheond 1 em buudliin ajil bna gantsaaraa ajilna. МИX 2016.05.03 2635
3 2 oroo bair baina mgl town oirhon МИX 2016.05.02 2341
2 Achaa achih/tegpe/ 2 eregtei awna МИX 2016.05.02 2312