메뉴 건너뛰기


БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах холбогдох мэргэжилтнүүдийн хамт 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сөүл хотын зүүн бүсийн мэргэжлийн боловсрол олгох сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцав. ХНХҮТ-ийн зүгээс дээрх сургалтын төвтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдын хууль бус оршин суух асуудлыг бууруулах, тогтвор суурьшилтай ажиллаж буй гэрээт ажилчдыг Е-7, Е-7-4 зэрэг ур чадвартай ажиллах хүчин хэмээх оноо системийн визний ангилал руу өөрчлөхөд гол шалгуур үзүүлэлт болдог техник, механикчийн мэргэжлийн үнэмлэх олгуулах сургалтанд гэрээт ажилчдыг хамруулах тал дээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Сөүл хотын зүүн бүсийн мэргэжлийн боловсрол олгох сургуулиас урт болон богино хугацааны нийт 31-н төрлийн сургалтууд болох мэдээллийн технологи, дижитал дизайн, САD программ, барилгын дотоод засал чимэглэл, сантехник цахилгаан, металл эдлэлийн гагнуур, хөргөлтийн систем, авто машины мотор засвар, авто машины сэлбэгийн засвар, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн аюулгүй байдал, ойн нөхөн сэргээлт, тооцооны нягтлан бодох, 3D хэвлэлийн дизайн гэх мэт сургалтыг явуулж улсын чанартай мэргэжлийн үнэмлэх олгодог ажээ. Уг сургалтын төв нь 1990 онд байгуулагдсан бөгөөд нийт 10,486 мкв талбайд сургалтын иж бүрэн тохижсон барилгад нийт 46 ажилчинтай, 1200 орчим оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
nh.jpg nh1.jpg nh3.jpg