메뉴 건너뛰기


“ISSF WORLD CHAMPIONSHIP CHANGWON-2018” 52 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид оролцож байна.

b-1.jpg b-2.jpg

Хойд Кёнсан мужийн Чангвон хотноо 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Буудлагын спортын 52 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй 40 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчидтай Консулын газрын хамт олон, Чангвон хотын Гадаад иргэдийг дэмжих төв, Монголчуудын Тулга холбоо, иргэдийн төлөөллийн хамт уулзаж, тамирчдынхаа байрлах байр, тэмцээний бэлтгэлийн явцын талаар дасгалжуулагч, тамирчдын хамтаар танилцаж, Консулын газраас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж, баг тамирчиддаа амжилт хүслээ.
Дөрвөн жилд нэг удаа зохиогддог энэхүү арга хэмжээнд 5 тивийн 90 орны 1800 тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд хийн гар бууны залуучуудын насны ангилалд Х.Уртнасан, П.Түмэнхүслэн, А.Буяндэлгэр нар багаараа мөнгөн медаль хүртсэн амжилтыг гаргаад байгаа ажээ.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 373
» ISSF WORLD CHAMPIONSHIP CHANGWON-2018 file МИX 2018.09.11 336