메뉴 건너뛰기


БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн харьяатын газраас 2019 онд авч хэрэгжүүлэх гол ажлуудаа танилцуулсныг Та бүхэнд орчуулан хүргэж байна.

1. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогын хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнээс гадна түүний гэр бүл, насанд хүрээгүй хүүхдүүдэд оршин суух зөвшөөрөл олгох хүрээг нэмэгдүүлнэ.

2. Хөдөө аж ахуй, загас агнуур зэрэг улирлын чанартай хөдөлмөрийн салбарт гадаадын ажиллах хүчийг нэмэгдүүлнэ.

3. БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ өмнөдийн бодлого”-ын дагуу Өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд удаан хугацааны оршин суух зөвшөөрөл, олон удаагийн виз олголт зэрэг хөнгөлөлт үзүүлнэ.

4. Цагдаагийн газартай хамтран хууль бусаар оршин сууж байгаа болон хөдөлмөр эрхэлж буй иргэдэд тавих хяналтыг нэмэгдүүлнэ. Шөнийн цэнгээний газар зэрэг үйлчилгээний газруудад шалгалтыг чангатгана. Хууль бус гадаадын оршин суугч болон хөдөлмөр эрхэлж байгаад баригдсан иргэдэд торгууль ногдуулна.

5. БНСУ-д оршин сууж байх хугацаандаа олон нийтийн хэв журам зөрчсөн тохиолдолд оршин суух эрхийг хязгаарлах, эрүүл мэнд болон бусад төрлийн даатгал, татварын төлбөр төлөөгүй тохиолдолд оршин суух эрхийг сунгахгүй байх, согтуугаар автомашин жолоодсон тохиолдолд албадан гаргах арга хэмжээ авна.

6. Цагаачлалын хуулийг бусад зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлж холбогдох хууль, дүрэмд өөрчлөлт оруулна.

im1.jpg



7. БНСУ-ын үндэсний тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн ОХУ, БНХУ-д оршин суугаа солонгос үүсэл гаралтай иргэдэд тусгайлан оршин суух зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Мөн БНСУ-ын ХЗЯ-ны харьяа Гадаадын иргэн харьяатын албанаас 2019 оны 2 дугаар сараас эхлэн хууль бусаар оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийн шалгалт, хяналтыг эрчимжүүлж, албадан буцаагдсан иргэдэд тавигдах хуулийн хариуцлагыг чангатгах арга хэмжээг авах шийдвэр гаргасан болохыг мэдэгдэж байна.

im2.jpg


im3.jpg


im4.jpg


im5.jpg


im6.jpg


im7.jpg


im8.jpg



Embassy of Mongolia in Seoul

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 373
78 무지개디딤돌 멘토링 멘토(대학생)/멘티(초,중,고등학생) 모집 file rainbowyouth 2017.09.22 11756
77 БНСУ-ын Засгийн газар тус улсад сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг бүрмөсөн хориглолоо [1] file МИX 2017.10.24 11027
76 Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болох гэж байна [1] МИX 2018.02.14 10387
75 [Дундэмүн Глобал Төв] түр хугацаанд хагас сайн өдөр ажиллана!^^ file DGC 2018.01.15 9725
74 2018 Гадаад иргэдэд зориулсан [Бизнесийн сургууль] [1] file DongdaemunGlobalCenter 2018.03.07 9501
73 Mонгол улсын төрийн дуулал үг(한국어) file МИX 2016.12.06 9328
72 Гар зургийн уралдааны дүн file МИX 2015.07.31 9056
71 Мөрөөдлийн хот зохион бичлэгийн уралдаан file МИX 2015.04.04 7927
70 요리사 직업훈련 프로그램 '꿈을 Job아라' 5기 대상자 모집(~12/8까지) file rainbowyouth 2017.11.08 7489
69 Мөрөөдлийн хот гар зургийн уралдаан. file МИX 2015.04.04 7293
68 Худалдааны виз(D-9-1) тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримт file DongdaemunGlobalCenter 2017.02.24 6875
67 Дундэмүн Глобал Төвийг танилцуулах VIDEO DongdaemunGlobalCenter 2017.08.08 4897
66 동대문글로벌센터 직원 채용 안내 (ажлын зар) file DongdaemunGlobalCenter 2017.08.11 4710
65 Бид эх орондоо очоод юу хийж file МИX 2014.08.06 4678
64 Татварын гүнзгийрүүлсэн сургалт file DongdaemunGlobalCenter 2017.09.06 4442
63 "ЭХ ХЭЛЭЭРЭЭ ДУУЛЬЯ-2016" ДУУНЫ ТЭМЦЭЭН 2016.04.03 file МИX 2016.03.29 4226
62 Худалдааны виз(D-9-1) мэдүүлэхэд шаардлагтай 10 оноог олгох сургалт бүртгэлээ авч байна. file DongdaemunGlobalCenter 2017.02.23 4022
61 Азийн наадам тайлан/ file МИX 2014.10.13 3959
60 Монгол иргэдийн Статистик [1] МИX 2016.05.02 3921
59 Худалдааны сургалтын бүртгэл явагдаж байна. file DongdaemunGlobalCenter 2017.08.01 3814