메뉴 건너뛰기


БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн харьяатын газраас 2019 онд авч хэрэгжүүлэх гол ажлуудаа танилцуулсныг Та бүхэнд орчуулан хүргэж байна.

1. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогын хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнээс гадна түүний гэр бүл, насанд хүрээгүй хүүхдүүдэд оршин суух зөвшөөрөл олгох хүрээг нэмэгдүүлнэ.

2. Хөдөө аж ахуй, загас агнуур зэрэг улирлын чанартай хөдөлмөрийн салбарт гадаадын ажиллах хүчийг нэмэгдүүлнэ.

3. БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ өмнөдийн бодлого”-ын дагуу Өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд удаан хугацааны оршин суух зөвшөөрөл, олон удаагийн виз олголт зэрэг хөнгөлөлт үзүүлнэ.

4. Цагдаагийн газартай хамтран хууль бусаар оршин сууж байгаа болон хөдөлмөр эрхэлж буй иргэдэд тавих хяналтыг нэмэгдүүлнэ. Шөнийн цэнгээний газар зэрэг үйлчилгээний газруудад шалгалтыг чангатгана. Хууль бус гадаадын оршин суугч болон хөдөлмөр эрхэлж байгаад баригдсан иргэдэд торгууль ногдуулна.

5. БНСУ-д оршин сууж байх хугацаандаа олон нийтийн хэв журам зөрчсөн тохиолдолд оршин суух эрхийг хязгаарлах, эрүүл мэнд болон бусад төрлийн даатгал, татварын төлбөр төлөөгүй тохиолдолд оршин суух эрхийг сунгахгүй байх, согтуугаар автомашин жолоодсон тохиолдолд албадан гаргах арга хэмжээ авна.

6. Цагаачлалын хуулийг бусад зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлж холбогдох хууль, дүрэмд өөрчлөлт оруулна.

im1.jpg



7. БНСУ-ын үндэсний тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн ОХУ, БНХУ-д оршин суугаа солонгос үүсэл гаралтай иргэдэд тусгайлан оршин суух зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Мөн БНСУ-ын ХЗЯ-ны харьяа Гадаадын иргэн харьяатын албанаас 2019 оны 2 дугаар сараас эхлэн хууль бусаар оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийн шалгалт, хяналтыг эрчимжүүлж, албадан буцаагдсан иргэдэд тавигдах хуулийн хариуцлагыг чангатгах арга хэмжээг авах шийдвэр гаргасан болохыг мэдэгдэж байна.

im2.jpg


im3.jpg


im4.jpg


im5.jpg


im6.jpg


im7.jpg


im8.jpg



Embassy of Mongolia in Seoul

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 371
77 СЭРЭМЖЛҮҮЛЭГ file МИX 2020.02.24 296
76 Networking day 06.15 file МИX 2019.06.06 365
75 БНСУ-Д ТРАНЗИТААР ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД file МИX 2019.05.31 614
74 БНСУ-д зорчихдоо анхаарах зүйлс file МИX 2019.05.30 440
73 БНСУ-ЫН КАНВӨН МУЖИД ОРШИН СУУГАА ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ file МИX 2019.05.27 354
72 СЭРЭМЖЛҮҮЛЭГ МИX 2019.05.16 237
71 БНСУ-Д ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД file МИX 2019.04.10 269
70 Элчин сайдын яамны визийн үйлчилгээний хэсэг file МИX 2019.03.15 210
69 Дээд боловсролтой иргэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг илүүд үздэг болсон гэнэ file МИX 2019.03.12 110
68 МИАТ зуны цагийн хуваарь 2019.03.31- 10.26 file МИX 2019.03.11 1525
67 2019 Гадаад иргэдэд зориулсан худалдааны сургалт бүртгэлээ авч байна. file DongdaemunGlobalCenter 2019.02.27 109
66 Нийгмийн даатгал " аппликейшнээ гар утсандаа татаx file МИX 2019.02.26 115
» БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: file МИX 2019.02.11 193
64 ЭЛЧИН САЙД Б.ГАНБОЛД НҮБ-ЫН ЗҮҮН, ЗҮҮН ХОЙД АЗИЙН САЛБАР ТӨВИЙН ЗАХИРЛЫН ҮҮРЭГТ АЖИЛД ТОМИЛОГДОВ file МИX 2019.01.08 165
63 БНСУ-дахь Монгол иргэдийн гарааны бизнес(STARTUP) эрхлэх талаарx судалгаа. МИX 2018.12.18 325
62 МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН X ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ file МИX 2018.12.04 450
61 Хууль бус Виз мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино file МИX 2018.10.11 561
60 ISSF WORLD CHAMPIONSHIP CHANGWON-2018 file МИX 2018.09.11 334
59 БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийж байна file МИX 2018.09.11 3353