메뉴 건너뛰기


Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам 2019 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд БНСУ-ын Канвөн мужийн Чүнчөн хотод ажиллав. Ажлын хүрээнд ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ, консул Д.Сүх-Очир нар Канвөн мужид оршин суугаа иргэд болон Канвөн, Ханлим их сургуульд суралцаж буй оюутнуудтай уулзав. Мөн уулзалтын дараагаар Чүнчөн Цагдаагийн газрын ажилтан БНСУ-ын хууль дүрмийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариу өгөв.

elchin1.jpg


elchin2.jpg


elchin3.jpg


elchin4.jpg


elchin5.jpg



Иргэдтэй хийсэн уулзалтаар БНСУ-д ажиллаж, амьдарч буй манай иргэд гэмт хэрэгт холбогдон амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, ялангуяа монголчуудын дунд хулгай, бичиг баримтгүй мөн согтуугаар жолоо барих, хүнд гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй байх, суугаа орны хууль дүрмийг сахих, визийн хугацаандаа оршин суух талаар зөвлөгөө өгөв.

Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 180 хоногоос дээш хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн сан бий болгох, ГХЯ-наас хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” сурталчилгааны аяны үйл ажиллагааны талаар танилцуулав. 
ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ Канвөн их сургуулийн Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Жү Жин Ү-тэй уулзаж, монгол оюутнуудын сургалтын төлбөр, суралцах нөхцөл байдал зэрэг тулгамдаж буй асуудлуудыг уламжилж, сургуулийн зүгээс анхаарал хандуулахыг хүсэв.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Сөүл хот дах Төрийн банктай хамтран БНСУ-ын Канвөн мужид оршин суугаа иргэддээ үйлчилгээ үзүүлж ажиллав.

Тус өдөр охиныхоо төрсний бүртгэл хийлгэсэн Ханлим их сургуулийн оюутан О.Улсболддоо баяр хүргэж, гэр бүлд нь аз жаргал сайн сайхын бүхнийг хүсэн ерөөе.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 373
77 2019 Гадаад иргэдэд зориулсан худалдааны сургалт бүртгэлээ авч байна. file DongdaemunGlobalCenter 2019.02.27 111
76 Дээд боловсролтой иргэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг илүүд үздэг болсон гэнэ file МИX 2019.03.12 112
75 Нийгмийн даатгал " аппликейшнээ гар утсандаа татаx file МИX 2019.02.26 117
74 ЭЛЧИН САЙД Б.ГАНБОЛД НҮБ-ЫН ЗҮҮН, ЗҮҮН ХОЙД АЗИЙН САЛБАР ТӨВИЙН ЗАХИРЛЫН ҮҮРЭГТ АЖИЛД ТОМИЛОГДОВ file МИX 2019.01.08 167
73 БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: file МИX 2019.02.11 195
72 Элчин сайдын яамны визийн үйлчилгээний хэсэг file МИX 2019.03.15 212
71 СЭРЭМЖЛҮҮЛЭГ МИX 2019.05.16 239
70 БНСУ-Д ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД file МИX 2019.04.10 271
69 БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах холбогдох мэргэжилтнүүдийн хамт file МИX 2018.08.07 292
68 СЭРЭМЖЛҮҮЛЭГ file МИX 2020.02.24 300
67 БНСУ-дахь Монгол иргэдийн гарааны бизнес(STARTUP) эрхлэх талаарx судалгаа. МИX 2018.12.18 327
66 ISSF WORLD CHAMPIONSHIP CHANGWON-2018 file МИX 2018.09.11 336
» БНСУ-ЫН КАНВӨН МУЖИД ОРШИН СУУГАА ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ file МИX 2019.05.27 358
64 Networking day 06.15 file МИX 2019.06.06 369
63 2018 Гадаад иргэдэд зориулсан [Бизнесийн сургууль] file DongdaemunGlobalCenter 2018.05.17 399
62 요리사 양성과정 프로그램 '꿈을 Job아라' 6기 참여자 모집(~6/4 까지) file 무지개 2018.05.04 411
61 БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа file МИX 2018.08.07 437
60 БНСУ-д зорчихдоо анхаарах зүйлс file МИX 2019.05.30 444
59 МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН X ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ file МИX 2018.12.04 452