Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх амралтын өдөр хичээллэдэг монгол хэл, соёлын “Mongolian Weekend School” сургуулийн салбар Сүвон хотод нээгдлээ. Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Б.Ганболд, Сүвон хотын дарга Ём Тэ Ён, Сүвон хотын өсвөрийн хүүхдийн Дрим төвийн дарга Чой Бён Жу, Гёнги аймгийн захиргааны ажилтанууд, сурагчид эцэг эхчүүд оролцлоо. Элчин сайд Б.Ганболд арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Даяаршиж буй ертөнцөд монголчууд бидний онцолж ялгарах нэрийн хуудас, онцгойрч бахархах бахархал болсон төрөлх хэл, өв соёл, гайхамшигт түүх, зан заншлыг БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийнхээ хүүхэд бүрт бага балчраас нь сургаж, өвлүүлэх боломжоор хангах нь ЭСЯ-ны гол ажлын нэг гэж би хувьдаа ойлгодог” гэв.
Сүвон хот болон ойр орчмын хотуудад монгол иргэд олноороо оршин суудаг бөгөөд, эдгээр иргэдийн дунд судалгаа явуулсаны үндсэн дээр тус сургуулийн салбарыг нээхээр тогтсон байна. Тус салбар сургууль нь долоо хоног бүрийн Бямба гарагт 2 анги хичээллэх бөгөөд монгол хэл, соёлын хичээлүүд тусгай хөтөлбөрөөр явагдах юм. Амралтын өдөр хичээллэдэг уг сургууль нь ЭСЯ-ны санаачлагаар Сөүл хотын захиргаатай хамтран 2017 оны 3 дугаар сард Сөүл хотноо анхны элсэлтээ авч нээгдэж байсан ба одоогоор уг сургууль нь 3 дахь улирлын элсэлтээ авч хичээллэж эхлээд байна.
2018.02.24
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
» |
БНСУ-ын Сүвон хотноо “Mongolian Weekend School” сургууль нээлтээ хийлээ
![]() | МИX | 2018.03.02 | 665 |
3 |
경기도에 거주하는 몽골 다문화 가정의 자녀와 부모에게 몽골 언어와 문화를 가르치는 몽골주말학교 (Mongolian Weekend School)가 올해 수원에서 운영된다.
![]() | МИX | 2018.02.20 | 793 |
2 |
Чонан хотын гурван иргэн нисдэг онгоцны засварын төлбөрт 2 тэрбум 100-н сая вон төлөх болжээ
![]() | МИX | 2016.10.23 | 1190 |
1 |
Пёнгтэк хотод 10-р сарын 24-25-ны өдрүүдэд нисэх онгоцны агаарын шоу зохион байгуулагдахаар болжээ.
![]() | МИX | 2016.10.23 | 5014 |