메뉴 건너뛰기


Зураг
ПЁНЧАН. /Би-Би-Си/. Олимпод оролцогчдод бэлэглэхээр тусгайлан хийсэн “Samsung Galaxy Note 8- Olympic Edition” ухаалаг гар утаснаас Ираны тамирчдад өгөөгүйн улмаас Иран болон Өмнөд Солонгосын хооронд дипломат маргаан үүссэнтэй холбоотойгоор “Пёнчан-2018” өвлийн олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн иранчуудаас уучлалт гуйсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Иран болон Умард Солонгосын тамирчдаас бусад бүх улсын тамирдад энэ ухаалаг гар утсыг бэлэглэсэн аж. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосоос Тегаранд суугаа Элчин сайдыг Ираны ГХЯ дуудан ирүүлж, “Тамирчдыг ялгаварлан гадуурхаж байгаа нь олимпийн үзэл санааны эсрэг үйлдэл” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн Иран дахь “Samsung” корпорацийн салбарын захирлыг Ираны Ерөнхий прокурор дуудан байцааж, Ираны нийгмийн сүлжээ хэрэглэгчид “Samsung”-ын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс татгалзахыг бие биедээ уриалцгаасан байна. Энэ асуудлын улмаас Ираны Гадаад харилцааны сайд Жавад Зариф хүртэл өөрийн барьж буй “Samsung Galaxy S8” ухаалаг гар утсаа солих тухай бодоход хүрсэн гэнэ.

Үүнтэй холбоотойгоор “Пёнчан-2018” олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн Ли Хэ Бём баасан гарагт иранчуудаас уучлалт гуйж, Ираны тамирчдад “Samsung Galaxy Note 8- Olympic Edition”  ухаалаг гар утсыг бэлэглэхээ мэдэгджээ.



Иран улс нь залуучууд олонтой бөгөөд “Samsung” корпорацийн хувьд Ойрхи Дорнод дахь хамгийн том зах зээл нь аж. Иранд  48 сая хүн тус компанийн ухаалаг гар утсыг барьдаг гэсэн тооцоо байна. “Samsung”-ийн төлөөлөгч дээрх маргаантай холбоотойгоор мэдэгдэл хийхдээ “Манай компани Пёнчаны олимпийг зохион байгуулах хороонд 4000 гаруй тусгай загварын гар утсыг өгсөн. Ираны тамирчдад яагаад үүнээс өгөөгүйг бид мэдэхгүй” гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Иранд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүүн нийлүүлэхийг “НҮБ хориглосон” учраас тамирчдад нь ухаалаг гар утас бэлэглэхгүй байх шийдвэрийг Олон улсын олимпийн хороо болон Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс гаргаж, ийм асуудал үүсгэсэн бололтой.

Гэхдээ тус улсын тамирчдад энэ гар утсыг бэлэглэхээр болсон учир асуудал одоо шийдэгдсэн гэж найдаж буйгаа Пёнчаны олимпийг зохион байгуулагчид болон “Samsung” корпораци илэрхийлсэн байна.
 
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
75 Солонгосчууд хөл бөмбөгийн ДАШТ-нд амжилтгүй оролцож байгаа хөл бөмбөгчдийг цэргийн албанд явуулна. file МИX 2018.06.25 365
74 Хойд Солонгос хөл бөмбөгийн ДАШТ-нд зориулж шуудангийн марк гаргажээ file МИX 2018.06.25 111
73 ЖҮДО БӨХИЙН ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХОЁР СОЛОНГОС НЭГДСЭН БАГ ИЛГЭЭНЭ file МИX 2018.06.06 204
72 ОРОСЫН ТАМИРЧИН 2 ДАХЬ УДААГАА ПАРАЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.03.13 613
71 Пёнчаны Паралимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбаа мандлаа file МИX 2018.03.07 811
70 “ПЁНЧАН-2018” ПАРАЛИМПИЙН ӨВЛИЙН XII НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН УЛСЫН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА file МИX 2018.03.05 881
69 Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН МИX 2018.02.23 632
68 А.ЗАГИТОВА ЭХ ОРОНДОО АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА МИX 2018.02.23 797
67 КИМ ЧЕН УНЫ ИХЭР ОЛИМПИЙН НААДМЫН СОЛОНГОСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР ХӨӨГДӨВ file МИX 2018.02.19 930
66 ОУХМ Ч.Отгонцэцэг 84 дүгээр байрт, Б.Ачбадрах 97 дугаар байрт орлоо МИX 2018.02.19 603
65 Өвлийн ЧАРГАНЫ ТЭМЦЭЭНД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТАМИРЧИН ТҮРҮҮЛЛЭЭ МИX 2018.02.19 667
64 ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДМЫН 1000 ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН ТОДОРЧЭЭ file МИX 2018.02.19 762
63 МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА file МИX 2018.02.19 687
62 Ижил хүйстэн тамирчин өвлийн олимпоос алтан медаль хүртлээ file МИX 2018.02.14 763
61 ФРАНЦЫН БИАТЛОНЫ ТАМИРЧИН 3 ДАХЬ УДААГАА ОЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.02.14 604
60 ОРОСЫН БАГ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО 3 ДАХЬ МЕДАЛИА АВЧИРЛАА МИX 2018.02.14 811
» ПЁНЧАНЫ ОЛИМПИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ТЭРГҮҮН ИРАНЧУУДААС УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ МИX 2018.02.12 627
58 Хамгийн “халуухан” өвлийн олимп МИX 2018.02.12 2336
57 ПЁНЧАНЫ ЦАГААН ОЛИМПИЙН НААДАМД ХУРДЛАХ ЦАНАЧДЫН ХУВЦАС ИЛ БОЛЛОО МИX 2018.02.12 762
56 ХОЁР СОЛОНГОСЫН УРАН ГУЛГАГЧИД ХАМТДАА СЕЛФИДЖЭЭ МИX 2018.02.12 709