메뉴 건너뛰기


БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны дэргэдэх Mongolian Weekend School Suwon’

.....<<<<<Эрдмийн баяр>>>>>.....

2018онд 2 улиралд 2ээлжээр хичээллэн нийт 30сурагчтайгаар Эрдмийн баяраа хийж тэмдэглэлт өдрийг өнгөрөөлөө.

МУ-ын ЭСЯ-ны Сайдын хэрэг түр хамаарагч Н.Эрдэнэтуяа өөрийн биеэр хүрэлцэн ирж, гэрчилгээ гардуулан сурагчдад урмын үг хайрлан, баяр хүргэлээ.

Биднийг дэмжиж ажилладаг Кёнги Мужийн ЗДТГ Гэр бүл олон соёлын бодлого хариуцсан хэлтсээс Ким ЧүнГи багийн дарга, Сүвон хотын Глобал өсвөр насны хүүхдүүдийн Дрим төвийн орлогч дарга Хо СынЁон, Монгол Иргэдийн Холбооны Э.Ажирсүрэн тэргүүн зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирж баяр хүргэсэн билээ.

Монгол хэл, соёлоо шамдан сурсан авьяаслаг сурагчид маань цангинасан хоолойгоор монгол дуугаа хөглүүлэн дуулж, өвлийн өвгөн аавын гараас эрдмийн баярын бэлгээ хүртэн авлаа.

Түүнчлэн сурагчдын өвөө эмээ, аав ээж, найз нөхөд гээд олон сайхан зочидоор дүүрэн баяр дээр баяр нэмсэн Эрдмийн баяр болж өндөрлөлөө.

Та бүхэндээ чинь сэтгэлээсээ талархал илэрхийлье! 
MONGOLIAN WEEKEND SCHOOL SUWON-с.

suwon1.jpg suwon2.jpg suwon3.jpg suwon4.jpg