메뉴 건너뛰기


СОЁМБО НЭГДЭЛ Соёмбо нэгдэл нь 2012 онд байгуулагдсан бөгөөд Солонгос улсад амьдарч буй монголын авъяаслаг залуучуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, соёл урлагийн арга хэмжээ, сургалт зохион байгуулах болон Монгол үндэснийхээ урлаг соёлыг сурталчилан таниулах зорилготой юм. Тэргүүн Ням-Очир ИДЭРМӨНХ /Migrant art&culture center-дуучин/ ТУЗ-ийн гишүүд: 1.Сэргэлэн ГАНТОГОО /Монтант олон улсын театрын дуучин/ 2.Бадрах УРАН-ЭРДЭНЭ /Migrant art&culture center-жүжигчин/ 3.Намсрай НАРАНБААТАР /Солонгос судлалын академи докторант/ 4.Жадамба ЦЭРЭНДОЛГОР /Дуучин/ 5.Баатарчулуун ОРШИХУЙ / Яруу найрагч/ Оролцсон арга хэмжээнүүдээс товч дурьдвал: -2012-2014 онуудад гурван жил дараалан Чангвон хотод зохион байгуулагддаг олон улсын MAMF фестивальд Монгол орноо төлөөлөн ардын урлагийн хамтлагаар оролцсон. - 2013-2014 онд /Seoul migrant festival/ -д дараалан ардын урлагийн хамтлаг болон бусад урлагийн тоглолтоор оролцсон. -2013-2014 онуудад Солонгос дахь гадаадын урлаг соёлын байгууллагаас зохион байгуулсан гадаад иргэдийн эрх ашигийг хамгаалахад чиглэгдсэн, гадаад иргэдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж буйг илэрхийлсэн тайзны жүжигт Соёмбо нэгдлийн уран бүтээлчид оролцон тоглосон. -2014 онд Asian haha festival-д ардын урлагийн хамтлагаар оролцсон. -2014 онд Солонгос улсад ажиллаж амьдардаг монгол иргэдийнхээ дунд “Эх хэлээрээ дуулъя-2014” монгол дууны уралдааныг амжилттай зохион байгуулсан. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн монгол залуусынхаа амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор төрөл бүрийн хөгжмийн сургалтууд болон яруу найраг, гар зургийн уралдаан гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна