ХОРТ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ? ЯАГААД БИЙ БОЛДОГ ВЭ?
2018.12.04 19:07
Хорт хавдар нь хүний биеийн аль ч хэсгийн эсээс үүсч болно. Хавдрын талаар ойлгохын тулд эхлээд хүний биеийн хэвийн эсүүд хэрхэн хавдрын эсэд хувирдаг талаар ойлгох нь чухал. Хүний бие маш олон төрлийн эсээс тогтдог. Хэвийн үед эсүүд өсөж үржиж хуваагдаж биеийн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг.
Заримдаа үйл ажиллагаа нь алдагдаж шинэ эсүүд шаардлагагүй тохиолдолд эсүүд хуваагдаж олширсоор байдаг. Ингэж илүүдлээр хуваагдаж олширсон эсүүдийн бөөгнөрлийг хавдар, үүсгэвэр гэж нэрлэдэг. Хавдрын урьдал өвчин буюу эрт үеийн хавдар гэдэг нь хорт хавдар биш. Эдгээр өөрчлөлтүүд нь ихэнх тохиолдолд эргэн хэвийн болдог. Хавдрын урьдал өөрчлөлтүүдийн үед эсүүд нь биеийн өөр хэсэгт тархдаггүй. Хорт хавдрын эсүүд нь хэвийн бус хяналтгүй, эмх замбараагүй ургадаг. Хортой хавдрын эсүүд нь орчныхоо эд эсийг гэмтээдэг.
Мөн хорт хавдрын эсүүд нь тасарч цус, тунгалгийн урсгалд орж ойрын болон холын эрхтэнд тархдаг. Үүнийг хорт хавдрын үсэрхийлэл гэж нэрлэдэг.
Mанай улсад жилд дунджаар 4200 орчим хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, 3000 гаруй хун буюу нас барж буй таван хүний нэг нь хорт хавдрын улмаас хорвоог орхидог байна. Энэ нь нийт хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хорт хавдрын өвчлөлийн 80 хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөх гэсэн зургаан төрөл зонхилдог байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь III, IV үедээ буюу эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт ханддаг зуршил манайхны хувьд түгээмэл юм.
Эмч мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлснээр хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувиас сэргийлэх боломжтой юм. Тvvнчлэн жилд нэг удаа еерее еертее анхаарал тавиад шинжилгээнд орж байх нь хамгийн чухал юм.
БНСУ-ын Мёнжи эмнэлгийн ажилтан Цэвлээ.
Холбогдож мэдээлэл авах утас:Монголоос залгавал: 8231-810-6162(ажлын)
821043000121 (гар утас)
Солонгос дотроо: 010 4300 0121