메뉴 건너뛰기


Солонгосын Эмнэлгийн систем

2014.04.18 15:11

МИX Уншсан:6242

Эмнэлгийн систем
Ерөнхий болон хувийн эмнэлгүүд,
клиникүүд, уламжлалт эмнэлгүүд,
дүүргийн нийтийн эрүүл мэндийн
төвүүд зэрэг Солонгосын олон янзын
эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн
үеийн тоног төхөөрөмж, мэргэшсэн
ажилтнуудаар дамжуулан өндөр
чанартай эмнэлгийн үйлчилгээг үзүүлж
байна. Солонгост өндөр дэвшилтэт
хөгжсөн эмнэлгийн салбаруудаас дурдвал
нүд судлал, нурууны хагалгаа, нүүр ам
судлал, гоо сайхны хагалгаа, зүрхний
хагалгаа, үр шилжүүлэн суулгах зэрэг
юм.
Солонгост оршин суух, айлчлагсдын
тоо хурдацтайгаар нэмэгдэхийн зэрэгцээ
эмнэлгийн салбарт олон улсын клиник
нээх болсон ба дэлхийн стандартад
нийцсэн гадаадын иргэдийн эрүүл
мэндийн хэрэгцээг хангахуйц эмнэлгийн
үйлчилгээг үзүүлэхээр хичээж байна.
Солонгосын эмнэлэгийн
байгууллагуудыг үндсэн гурван
шатанд хувааж байна. Гуравдагч
шатны эмнэлгүүдэд үйлчлүүлэхэд
өвчтөнд анхдагч, хоёрдогч шатны
эмнэлгээс илгээсэн захидалтай байх
ёстой юм. Өвчтөн шууд гуравдагч
үеийн эмнэлэгт илгээх захидалгүйгээр
хандвал тухайн өвчтөн эрүүл мэндийн
даатгалд хамрагдаж чадахгүй ба өндөр
төлбөр төлөх ёстой болно. Гуравдагч
шатны эмнэлгийн олон улсын клиникт
эмчлүүлэх нь нээлттэй боловч илүү өндөр
үнэтэй байна. 

11.JPG
Анхдагч шатны эмнэлгийн байгууллагууд
Хувийн эмнэлэг болон хувийн эрүүл
мэндийн төвүүдийг багтаана. Тодорхой
тооны эмнэлгийн тасгуудтай эмнэлгийн
байгууллага байх ба өвчний шинж тэмдэг
илрэх үеэр эмчилж, хамгаалах иж бүрэн
үйлчилгээ үзүүлнэ.
Хоёрдогч шатны эмнэлгийн байгууллагууд
4-өөс дээш тасагтай, эмчилгээний
мэргэжилтэнтэй, гадуур болон
дотоод хэвтэн эмчлүүлэгчдийн аль
алинд үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн
байгууллага юм. Ерөнхийдөө энэ төрлийн
эмнэлэг 30-500 ортой байдаг. Яаралтай
тусламжийн үйлчилгээ үзүүлнэ.
Гуравдагч шатны эмнэлгийн байгууллагууд
Ерөнхий эмнэлгүүд болон их дээд
сургуулиудын дэргэдэх эмнэлгүүд нь энэ
ангилалд багтана. Бүх тасаг бүрт тусгай
мэргэжлийн эмчтэй байх ба 500-аас
дээш ортой байх бөгөөд тусламж болон

эмнэлгийн бусад үйлчилгээ үзүүлдэг.

 Эмнэлгийн үйлчилгээний цаг  хэрхэн авах вэ?
Шуурхай тав тухтай эмчилгээ
хийлгэхийн тулд танд урьдчилан цаг
авахыг зөвлөж байна. Эмнэлэгт очиж
эсвэл утасдан цаг авч болно. Мөн факсаар,
тухайн эмнэлгийн цахим хуудсаар цаг
авах нээлттэй.


3.Эмнэлгийн үйлчилгээний төлбөр төлөх


Эмнэлгийн үйлчилгээний хөлсийг
төлөхдөө та тухайн эмнэлгийн
захиргааны газарт хандана. Нэгдсэн
эмнэлэг төлбөрийг кредит картаар
төлөхийг зөвшөөрдөг. Олон улсын
клиниктэй эмнэлгүүдэд олон улсын
клиникээр дамжуулан төлж болно.
Ерөнхийдөө ихэнх нэгдсэн эмнэлгүүд
гүйцэтгэсэн үйлчилгээнийхээ баримтыг
англи хэл дээр гаргах нь бий. Эмнэлгийн
төлбөр танд даатгал бий эсэхээс
хамааран өөр байна. Танд гадаад дахь
эрүүл мэндийн даатгал байгаа бол
эмнэлгээс шалтгаалан хамрагдах эсэх
нь шийдэгдэнэ. Ийм тохиолдолд та
эмнэлгийн төлбөрийг урьдчилан төлөөд
даатгалд хамрагдах хүсэлт гарган
тохирох нөхөн төлбөрийг дараа нь авч
болно.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Хүүхдийн вакцинжуулалтын талаарх асран хамгаалагчийн гарын авлага МИX 2017.01.19 27102
18 <Солонгостоо хамгийн нэр хүндтэй эмч нарын нэрсийн жагсаалт> [1] МИX 2019.02.19 1648
17 ХОРТ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ? ЯАГААД БИЙ БОЛДОГ ВЭ? file МИX 2018.12.04 1750
16 Солонгосын анагаахийн сургууль [1] file МИX 2017.01.25 14318
15 Эмнэлэгийн үг хэллэг Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 23454
14 Бүтэн биеийн нарийвчилсан багц шинжилгээ file МИX 2016.11.07 11224
13 Ижонбү хотын Чү нэгдсэн эмнэлэг file МИX 2015.11.06 12578
12 Жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох нь МИX 2015.10.20 11149
11 Эрт үеийн уушигны хорт хавдарын үед уушигны тайралтыг багасгасан ч амьдрах магдал ялгаагүй file МИX 2015.09.04 4098
10 ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ [2] МИX 2015.09.03 16514
9 Кил нэгдсэн эмнэлэг [1] МИX 2015.09.03 21337
8 Үргүйдлийн үндсэн шинжилгээ file МИX 2015.09.03 16024
7 Эрүүл мэндийн үг хэллэг file mix 2014.05.27 11767
6 Сөүлд эмийн сангаар үйлчлүүлэх file МИX 2014.04.18 16433
5 Эрүүл Мэндийн Даатгал file МИX 2014.04.18 6131
4 Сөүлийн Олон улсын клиниктэй төв эмнэлгүүд file МИX 2014.04.18 15097
3 Гадаадын иргэдэд зориулсан эмнэлгийн үйлчилгээ file МИX 2014.04.18 6546
» Солонгосын Эмнэлгийн систем file МИX 2014.04.18 6242
1 기본종합검진 Эрүүл мэндийн шинжилгээ file МИX 2014.04.18 6222