메뉴 건너뛰기


Хорт хавдар нь хүний биеийн аль ч хэсгийн эсээс үүсч болно. Хавдрын талаар ойлгохын тулд эхлээд хүний биеийн хэвийн эсүүд хэрхэн хавдрын эсэд хувирдаг талаар ойлгох нь чухал. Хүний бие маш олон төрлийн эсээс тогтдог. Хэвийн үед эсүүд өсөж үржиж хуваагдаж биеийн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг.

Заримдаа үйл ажиллагаа нь алдагдаж шинэ эсүүд шаардлагагүй тохиолдолд эсүүд хуваагдаж олширсоор байдаг. Ингэж илүүдлээр хуваагдаж олширсон эсүүдийн бөөгнөрлийг хавдар, үүсгэвэр гэж нэрлэдэг. Хавдрын урьдал өвчин буюу эрт үеийн хавдар гэдэг нь хорт хавдар биш. Эдгээр өөрчлөлтүүд нь ихэнх тохиолдолд эргэн хэвийн болдог. Хавдрын урьдал өөрчлөлтүүдийн үед эсүүд нь биеийн өөр хэсэгт тархдаггүй. Хорт хавдрын эсүүд нь хэвийн бус хяналтгүй, эмх замбараагүй ургадаг. Хортой хавдрын эсүүд нь орчныхоо эд эсийг гэмтээдэг.

cancaer.jpg
Мөн хорт хавдрын эсүүд нь тасарч цус, тунгалгийн урсгалд орж ойрын болон холын эрхтэнд тархдаг. Үүнийг хорт хавдрын үсэрхийлэл гэж нэрлэдэг.

Mанай улсад жилд дунджаар 4200 орчим хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, 3000 гаруй хун буюу нас барж буй таван хүний нэг нь хорт хавдрын улмаас хорвоог орхидог байна. Энэ нь нийт хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хорт хавдрын өвчлөлийн 80 хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөх гэсэн зургаан төрөл зонхилдог байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь III, IV үедээ буюу эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт ханддаг зуршил манайхны хувьд түгээмэл юм.

Эмч мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлснээр хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувиас сэргийлэх боломжтой юм. Тvvнчлэн жилд нэг удаа еерее еертее анхаарал тавиад шинжилгээнд орж байх нь хамгийн чухал юм.

БНСУ-ын Мёнжи эмнэлгийн ажилтан Цэвлээ. 
Холбогдож мэдээлэл авах утас:Монголоос залгавал: 8231-810-6162(ажлын)
821043000121 (гар утас)
Солонгос дотроо: 010 4300 0121

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Хүүхдийн вакцинжуулалтын талаарх асран хамгаалагчийн гарын авлага МИX 2017.01.19 27153
18 <Солонгостоо хамгийн нэр хүндтэй эмч нарын нэрсийн жагсаалт> [1] МИX 2019.02.19 1705
» ХОРТ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ? ЯАГААД БИЙ БОЛДОГ ВЭ? file МИX 2018.12.04 1808
16 Солонгосын анагаахийн сургууль [1] file МИX 2017.01.25 14374
15 Эмнэлэгийн үг хэллэг Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 23542
14 Бүтэн биеийн нарийвчилсан багц шинжилгээ file МИX 2016.11.07 11268
13 Ижонбү хотын Чү нэгдсэн эмнэлэг file МИX 2015.11.06 12590
12 Жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох нь МИX 2015.10.20 11158
11 Эрт үеийн уушигны хорт хавдарын үед уушигны тайралтыг багасгасан ч амьдрах магдал ялгаагүй file МИX 2015.09.04 4110
10 ЧАСЭН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ [2] МИX 2015.09.03 16572
9 Кил нэгдсэн эмнэлэг [1] МИX 2015.09.03 21357
8 Үргүйдлийн үндсэн шинжилгээ file МИX 2015.09.03 16099
7 Эрүүл мэндийн үг хэллэг file mix 2014.05.27 11824
6 Сөүлд эмийн сангаар үйлчлүүлэх file МИX 2014.04.18 16452
5 Эрүүл Мэндийн Даатгал file МИX 2014.04.18 6142
4 Сөүлийн Олон улсын клиниктэй төв эмнэлгүүд file МИX 2014.04.18 15112
3 Гадаадын иргэдэд зориулсан эмнэлгийн үйлчилгээ file МИX 2014.04.18 6558
2 Солонгосын Эмнэлгийн систем file МИX 2014.04.18 6253
1 기본종합검진 Эрүүл мэндийн шинжилгээ file МИX 2014.04.18 6231