Солонгос БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцахын тулд 19.11.19-ны оройны 20 цагт "Ард түмэн асууна,
2019.11.22 15:26
БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцахын тулд 19.11.19-ны оройны 20 цагт "Ард түмэн асууна, 2019 ард түмэнтэйгээ ярилцах нь" шууд нэвтрүүлэгт орж ард иргэдийн асуултанд ямарч бэлтгэлгүй шууд хариуллаа.
Уг нэвтрүүлэг орон даяар солонгосын гол сувгуудаар шууд дамжигдлаа.
100 минут үргэлжилсэн асуулт хариултын байдлаар явагдсан нэвтрүүлэгт танхимд цугларсан хүмүүсээс гадна онлайн интернэтээр зэрэг асуултууд хүлээн авч байлаа (Зураг дээрх хэвэлсэн цааснууд нь интернэт хаягаар шууд ирж байгаа асуултуудыг явуулсан хүмүүсийн хувь хүний мэдээллийг устгаад хэвлэсэн байгаа нь).
Олон асуултууд ирж байгаа учир төрөл төрлөөр нь ялгаж асуултаа төрөлжүүлж асууж байлаа.
Энэ өдөр танхимд студид ирсэн хүмүүсийн асуусан асуултыг нэгтгэвэл хүүхдүүд сургуульд явж ирэх замд осол гаргахгүй байх талаар хуулийг шинэчлэх, эх орны нөхцөл байдал, хууль зүйн яамны сайдад асуудалтай хүн тавьж авсан тухай, шүүхийн байгууллагын хаанчлалыг унагаах тухай, солонгосын хойгийн асуудал, цэрэгт татах хуулийн өөрчлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, цалингийн доод хэмжээг өсгөсөнтэй холбоотой нөхцөл байдлын талаар асууж хариуллаа. Асуулт тавих хүмүүс нь олонч, хариулагч ганц учраас бүх асуултанд хариулж амжихгүй ч харьцангуй дулаан уур амьсгалтай болж өнгөрлөө.
Интернэтээр ирсэн зузаан хэвэлсэн цааснууд дээрх асуултуудад дараа нэг бүрчлэн хариу өгөхийг амлалаа.
Өмнө аль ч ерөнхийлөгчийн хийж байгаагүй асуулт хариултын шууд ярилцлага нь Мүн ерөнхийлөгч аль болох ард түмэнтэйгээ ойрхон байхсан гэх эрмэлзэлийг харуулж суралцмаар санагдлаа.
Мэдээллийг Ж.Нармандах 19.11.20.