메뉴 건너뛰기


Солонгос улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөсөн нь маш олон үйлдвэрийг хаалгаа барихад хүргэлээ. Тэр тусмаа угаасаа л амь тавьж байсан гар утасны олон үйлдвэрийг “эцсийн замд нь үджээ”. Нэмүү өртөг өндөр учраас өдрөөс өдөрт үнэ нь унаж байгаа гар утаснуудыг солонгост үйлдвэрлэх нь ашиггүй болж вьетнам, индонез зэрэг улс руу үйлдвэрүүдээ шилжүүлэв. Одоо энэтхэгт үйлдвэрээ гаргахаар бэлтгэл ажлууд явж байгаа юм байна. Захын надад хүртэл нөлөөллөө үзүүлж, би ажилгүйчүүдийн эгнээнд элслээ. 4 жил гар утас үйлдвэрлэсэн үйлдвэрлэгч шүү би. 400 ажилтантай байсан манай үйлдвэрт 150 орчим ажилтан л үлдсэн. Самсунг бол 8000 гүйцэтгэгч үйлдвэртэй маш том орон зай байлаа. Самсунг хөдөлмөрийн өртөг багатай орнууд руу үйлдвэрээ гаргаснаар бүтээгдэхүүний үнээ бууруулж, ашгаа тэр чигээр нь авч үлдсэн юм. Бизнес эрхлэгчид хаана л бизнесийн таатай нөхцөл байна тэр зүг рүү явдаг, Улс орны эрх ашиг энэ тэр бол үнэндээ 33 дугаар асуудал гэдгийг солонгосын үйлдвэрлэгчид харууллаа. Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлгөснөөр улсаа хүнд байдалд орууллаа. Солонгосын хамгийн олон үйлдвэрийг өөртөө татаж чадсан вьетнамчуудад баяр хүргэе.
Монгол Улс энэ давалгааг ашиглаад нэг үйлдвэрээ манай улсад байгуулаач гэж хичээнгүйлэн гуйж болох юм шиг ээ. Бид яагаад Самсунгийн үйлдвэрлэгч болъё гэж хэлж болохгүй гэж. Тэртэй тэргүй манай улсад ч гэсэн хөдөлмөрийн өртөг бага шүү дээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй долларын ханшийг барих экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ч юм бил үү? Би Самсунгийн гар утасны үйлдвэрийн шөнийн ээлжийн ажилтан байлаа. Орой 8 цагт ажилдаа гараад өглөөний 8 цагт ажлаасаа бууна. Бид нэг шөнө 200 хүн 3000 ширхэг гар утас үйлдвэрлэдэг, бидний шөнөжин үйлдвэрлэсэн утас өглөө дэлгүүрийн лангуу руу ачигддаг байлаа. Хүний тавилан ямар баялаг билээ дээ. Шөнө нь Самсунгийн үйлдвэрлэгч компанид ажиллаж, өдөр нь толгой компанийхантай мөр зэрэгцэн суралцана. Тиймээс тэдэнд үе үе манай оронд үйлдвэрээ байгуулаач гэдэг үгийг цухалзуулна, тандана. Тэд үйлдвэр байгууллахад юу юу хэрэгтэй байдгийг, яагаад вьетнам, индонез, энэтхэгт үйлдвэр байгуулж байгаагаа тайлбарлана. Монголд үйлдвэр байгуулж болохгүй байгаа шалтгааныг нь мэдэж байгаа ч шийдэж болохоор асуудал учраас битүүхэндээ болох юм байна гэдэг “сигналтай” сууна. Миний хүч дутах учраас ядаж мэдээлэл хүргэх нь миний үүрэг юм байна гэж бодон энэхүү тэмдэглэлийг бичлээ. 
Монголчууд Самсунг монгол руу гэж урин, бид чадах бүхнээр дэмжих болно, бид сайн ажиллаж чадна гэдгээ амлан, гуйцгаая. Чимээгүйхэн суулгүй гуйгаад ч болохноо улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё. Улс төрийн тэмцэл шигээ үйлдвэрлэлийн төлөө тэмцэцгээе. Бид хичээн чадварлаг тэмцэгч үндэстэн билээ дээ. Хэрэгтэй байгаа зүйлээ бие биеэсээ эвтэйхэн гуйж, зэрэгцэн оршъё. Бидэнд үйлдвэрлэл хэрэгтэй байна. Өөрсдөө чадахгүй бол чаддагаас нь зүгээр л гуйя. Эрх баригчид маань гадаад руу явахдаа мөнгө биш, төлж чадах зүйлээ гуйгаасай. “Үйлдвэрээ оруулаад ир, бид ажиллаад өгье” гэж гуйх нь илүү шударга. “Үйлдвэр оруулж ирэх нөхцлийг чинь бид улсаараа хэлэлцье” гэж гуйх нь илүү шударга. 
Солонгосчууд өөрсдөө ажил олгогч компанийг онилон авч, манай хот руу нүүж ирээч, биднийг авраач гэж хотын иргэд, хотын дарга, их дээд сургууль, цагдаа, эмнэлэг бүгд нийлээд гуйдаг юм билээ. Хар хүйтэнд мөстэй усны челлэнж явуулж, онилсон компаниа “Манай хотод нүүгээд ир бид бүх талын дэмжлэгийг үзүүлнэ, компанийг чинь хайрлаж өгнө, шударга бусаас бид хамгаалж өгнө” гэж дуу хоолойгоо нэгтгэн, хичээнгүйлэн хашгирч тэмцэнэ. Би уншиж буй танд баталгаа болгон SK компанийг Гүми гэдэг хот урин дуудаж байгаа бичлэгүүдийг хавсаргалаа. Дүрэмт хувцсаараа ижилдэн гоёсон цагдаа нар хүртэл SK Гүми рүү гэж хүндэтгэлтэйгээр ёсолно. Манай профессорууд, сургуулийн маань захирал хүртэл дуу хоолойгоо нэгтгэн, SK Гүми рүү гэж орилох нь цаанаа л нэг хөөрхөн. Соёлтой бөгөөд хүндэтгэлтэйгээр хот даяараа SK-ийг дуудан компани бүр SK-ийн эмблэмийг гаднаа өлгөсөн байх нь хэрвээ би SK-ийн захирал байсан бол сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Тэмцлийн ийм хэлбэр хөөрхөн юм аа. Бид өөрсдийнх нь аргаар тэднээс гуйж болно шүү дээ. Бусдыг амьдруулсан нэгэн амьд үлддэг жамтай. Самсунг Монгол руу ирж, SK Гүми рүү ирээсэй гэж би мөрөөдөн мөрөөдөн залбирнам.
/Бичсэн: КIT их сургуулийн оюутан С.Болортуяа/

Эх сурвалж: Bolortuya Ser-od 


Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
296 Өмнөд Солонгост COVID-19 (корона вирус)-ийн халдвар бүхий хүний тоо 556 болов. file МИX 2020.02.24 453
295 БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцахын тулд 19.11.19-ны оройны 20 цагт "Ард түмэн асууна, file МИX 2019.11.22 532
294 ОХУ-ын байлдааны гурван нисэх онгоц Өмнөд Солонгосын зүүн эрэг дагуу агаарын хилийг зөрчжээ. file МИX 2019.07.23 1550
293 Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын талаар file МИX 2019.06.26 2436
292 УБ- СӨҮЛ- УБ ЧИГЛЭЛД НИСЭХ ТИЙЗ 699.000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ file МИX 2019.06.12 7350
291 경찰이 직접 알려주는 진상들로부터 당하지 않는법. file МИX 2019.06.04 1220
290 Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа file МИX 2019.05.24 401
289 Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ file МИX 2019.05.22 597
288 эрүүл мэндийн даатгал file МИX 2019.05.09 441
287 Солонгосын алдартай TV хөтлөгч Роберт Хали хар тамхины хэргээр баривчлагджээ file МИX 2019.04.10 583
286 Cолонгосын өвчинтэй тэмцэх газраас file МИX 2019.04.08 1018
285 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 381
284 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 285
283 Бичиг баримтын зөрчилшгүй нь хөдөлгөөнд оролцоорой! file МИX 2019.03.20 699
282 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 279
281 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 182
280 Ухаалаг солонгос ээж 200 зорчигч тус бүрт захидал, амттан, чихний бөглөө бүхий уут бэлджээ file МИX 2019.02.27 430
279 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 208
» Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 338
277 БНСУ гадаадын ажилчдын гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуулна file МИX 2019.01.08 430