Солонгос Өмнөд Солонгост COVID-19 (корона вирус)-ийн халдвар бүхий хүний тоо 556 болов.
2020.02.24 12:55
Өмнөд Солонгост COVID-19 (корона вирус)-ийн халдвар бүхий хүний тоо 556 болов.
-Кёнбүг мужийн Дэгү, Чондо хотуудад COVID-19 халдвар авсан нийт өвчтөний 80 гаруй хувь байгаа аж.
Чондо хотын Дэнам эмнэлэгийн өвчтөнүүд түүнээс хамгийн анхаарал татаж буй нь сэтгэцийн өвчтөнүүд байна. Уг эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдээс 20 жил орчим тасралтгүй хэвтэн эмчлүүлж буй 5 өвчтөний биеийн байдал хүнд байна.
Мөн COVID-19 халдвараар өвчилсөн өвчтөнүүд эмч ажилтанруу дайрах, амны хаалтаа авч хаях, амьсгалын аппарат эвдсэн гэх ноцтой үршигийн улмаас уг эмнэлэгт ажиллаж буй эмч сувилагч эмнэлгийн ажилтаны нилээд нь халдвар аваад байгаа аж.
Дэнам эмнэлэгт халдвар авсан нийт хүний өдөр өдрөөр өсч байна
Дэгү хотын ШинЧонжи (Шинэ Тэнгэр Газар) христийн цуглааны итгэгчидээс вирусийн халдвар авсан хүмүүст шинжилгээ хийгдэж байгаа ч биеийн байдал хэвийн халдварын шинж тэмдэггүй мөртлөө шинжилгээгээр вирусын халдвартай болох нь тогтоогдсон тохиолдлууд илэрч байна.
Христийн ШинЧонжи урсгал нийт 74 салбарт 240 мянган итгэгчтэй Солонгосын том сүмүүдийн нэг бөгөөд зөвхөн Дэгү дэх сүмд очсон 9336 хүнийг гэрт нь тусгаарлаж, хөл хорионд оруулаад байгаа юм. Тэдгээрээс сэжигтэй 500 гаран хүнд вирусийн шинжилгээ хийгдээд хариу хүлээгдэж байна.
Сүмд очсон хүмүүсээс одоо 308 хүн өвчилсөн байгаа юм.
Христийн ШинЧонжи урсгалыг үндэслэгч И Ман Хи өчигдөр мэдэгдэхдээ :-"COVID-19 вирусийн тархалт бол ШинЧонжи урсгалыг олон нийтэд дэлгэрүүлэхгүй гэсэн (Сатан) буюу муу адын үйлдэл" хэмээн мэдэгдэж байгаа ч ямартаа ч сургааль номлолыг онлайнаар таслахгүй явуулахыг хэлж байгаа юм.
2-р сарын 8-15-ны хооронд Израйль улсад христийн католик сүмийн аялалд явсан өмнөд Солонгосын 77 жуулчдаас 18 жуулчинд COVID-19 вирусийн халдвар илэрчээ. Солонгосын сүмийн жуулчдыг Израйльд ирэхээс өмнө халдвар тээсэн байж болзошгүй хэмээн иргэддээ анхааруулж байна