СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтыг ирэх сарын 27-нд зохион байгуулахаар болсон тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд талуудын нөлөө бүхий албаны хүмүүс өнөөдөр дээд түвшний хэлэлцээ хийх үеэрээ удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийх өдрийг албан ёсоор товлосон байна. Дээд хэмжээний уулзалтыг мөн Панмүнжомд хийх аж.
Энэ нь тус хоёр улсын түүхэн дэх гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болох юм.

Г.Доржханд