Солонгос Хоёр Солонгосыг төмөр замаар холбох санал гаргалаа
2018.05.09 13:58
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 6-7-р сард Пхеньян хотод дахин уулзалдахаар болсон билээ.
Үүнтэй холбогдуулан удирдагч Ким Чен Ун өмнөдөд хандах хандлагуудыг ихэд зөөллөж байгаа бөгөөд эдийн засгийн салбарт хамгийн том саналуудыг санаачилж байгаа билээ.
Тухайлбал тэрээр хоёр солонгосын хилийг нээж төмөр замыг ашиглалтад оруулах санал гаргасан ба галт тэрэг Өмнөдийн Мукпу боомтоос гарч Сөүл хотыг дамжин Хойд Солонгосын хилээр гарч, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Европийн орнууд хүрэх чиглэл ажээ.
Өмнөд Солонгосын хувьд ачаа тээврийг зөвхөн далайн тээврээр дамжуулан бусад оронд хүргэж байгаа ба хэрвээ Хойд Солонгос хилээ нээж, төмөр замыг ашиглалтад оруулбал, төмөр замаар дамжуулан шууд тээвэрлэх боломж олдох юм байна.