Солонгос Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ
2016.11.07 15:28
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгч Пак Гын Хе гадаадад хийх томилолтоо цуцалсан тухай өнөөдөр мэдээлэлжээ.

Тэрээр ирэх 19~20-ны өдрүүдэд Перу улсад зохион байгуулагдах APEC буюу Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум уулзалтад оролцох ёстой байсан юм байна.
Гэвч Ерөнхийлөгч Пак Гын Хе түүнтэй холбоотойгоор Солонгос улсад үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас анх удаагаа гадаадад хийх ажлын айлчлалаа цуцалжээ.
Өмнөд Солонгос улс сүүлийн 23-н жилийн турш Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум уулзалтад идэвхтэй оролцож байсан байна.