Монгол Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилно
2017.11.01 18:45
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж, оронд нь Д.Гэрэлийг томилсон.
Тэгвэл Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух элчин сайдаар томилохоор болж, саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлэхээр болжээ.
Харин Монгол Улсаас БНСУ-д суугаа Б.Ганболдын томилолтын хугацаа дууссан тул эргүүлэн татахаар шийдвэрлэсэн байна. Улмаар түүний оронд Б.Хурцыг томилохоор болсон нь энэ аж.
Б.Чимэг
http://www.zaluu.com/read/1a89d8f2g site naas