메뉴 건너뛰기


1219172_article_99_20150205163103.jpg


    Солонгос улсын Ерөнхий сайд Жонг Хунг Вон өнөөдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралд оролцлоо.

    Тэрээр сүүлийн үед тус улсад оршин суух гадаадын иргэдийн , Солонгос улсын иргэдийн эсрэг үйлдэх   хүнд,  ноцтой гэмт хэргийн тоо өсч байгаатай холбогдуулан  Солонгос улсын  иргэдийн  аюулгүй байдал, амар тайван амьдрах нөхцлийг хангахын тулд,  хууль бус гадаадын иргэдийн дунд хийгдэх хяналт шалгалтыг эрчимжүүлж, тэднийг эх оронд нь албадан буцаах үүрэг даалгаврыг зохих албан тушаалтнуудад өглөө.

    Солонгос улсад 2011 онд гадаадын иргэдийн үйлдсэн  хүнд , ноцтой  696  удаагийн гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ тоо 2012 онд 712, 2013 онд 837 болж жил бүр өссөн үзүүлэлттэй  байна. Үүний адилаар тус улсад амьдран суух хууль бус гадаадын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр эдүгээ  200 мянга давж байгаа бөгөөд эдгээрт хяналт, шалгалт хийж байх цагдаагийн байгууллагын нэг ажилтанд ноогдох гадаадын хууль бус иргэдийн тоо  өссөн байна.

   Тиймээс 2015 онд хууль бус гадаадын иргэдэд хийх бичиг баримтны шалгалтыг өмнөх жилээс ч илүү эрчимжүүлж, иргэд нь  хамгийн их хараар үлддэг орны иргэдэд олгох бүх төрлийн визийг олгохдоо маш нарийн судалгаа хийж байх үүрэг даалгавар өгчээ.  Мөн тус улсад визагүй зорчдог орнуудаас ирэх гадаадын иргэдэд хийх хяналтыг ихэсгэж, хараар үлдэх магадлал ихтэй гэж тооцсон иргэдийг хил нэвтрүүлэхгүй байхаар боллоо.

   Тиймээс гадаадын хууль бус ажилчдын дунд хийх эрчимжүүлсэн шалгалтыг  2015 оны турш хийнэ гэж ойлгож болох үүрэг даалгаврыг Солонгос улсын Ерөнхий сайд Жонг Хунг Вон  өнөөдөр өгсөн байна.



WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
216 Доналд Трамп Япон, БНСУ-д зэвсэглэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ [3] file МИX 2017.09.08 52084
215 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав [1] file МИX 2017.09.08 49431
214 Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ [1] МИX 2016.05.09 48418
213 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44672
212 Улаанбаатар - Пусан чиглэлийн нислэг 2 талдаа 441,600вон байхаар одоогоор албан ёсоор мэдэгдээд байна. file МИX 2016.04.26 42381
211 БНСУ Хойд Солонгосыг дахин пуужин харвана гэж таамаглаж байна file МИX 2017.09.08 41303
210 Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ [1] file МИX 2017.01.04 39944
209 Өмнөд Солонгосын мэдээллийг Монголын компани няцаав [2] file МИX 2016.03.28 37504
208 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 34919
207 Ерөнхийлөгч Пак Гын Хег дэмжигчид жагсчээ file МИX 2017.02.08 34612
206 Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болжээ [2] file МИX 2017.04.03 34394
205 Солонгос дахь америк цэргүүдийг байлдааны бэлэн байдалд оруулав file МИX 2016.01.13 33931
204 “Севол хөлөг” кино нээлтээ хийхгүй file МИX 2017.03.28 33029
203 Монголын сэтгүүлчид "Yonhap" агентлагт зочлов file МИX 2016.05.02 32096
202 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе хорин гурван жил амьдарсан байрандаа эргэн очжээ [1] file МИX 2017.03.13 32076
201 Солонгост Пёнтэк хот THAAD системийг байрлуулах ажиллагаа эхэлжээ file МИX 2017.03.08 31807
200 Найз бүсгүйгээ зодож дарамталсан Монгол залуу саатуулагджээ file МИX 2017.04.13 31678
199 САЛЖ ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АЖЛЫГ СЭРГЭЭХИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙД УРИАЛАВ file МИX 2017.07.04 31472
198 Хойд Солонгос дахин пуужин хөөргөлөө МИX 2017.03.06 31285
197 Солонгос оюутан уурандаа их сургуульд бөмбөг дэлбэлжээ МИX 2017.06.19 30759