메뉴 건너뛰기


 Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харваж болзошгүй байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. 

Удирдагч Ким Жөн Ун тушаал өгсөн тохиолдолд тив алгасах баллистик пуужинг хэзээ ч, хаашаа ч харваж магадгүй гэж өнгөрсөн ням гарагт Умард Солонгосын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Үүнээс өмнө Ким  ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах баллистик пуужин турших бэлтгэл ажил сүүлчийн шатандаа орсон” гэсэн билээ.

Үүнтэй холботойгоор Өмнөд Солонгосын армийн Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны  хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын саяхан хийсэн мэдэгдэл нь үнэний ортой байж магадгүй гэж манай холбогдох албаны хүмүүс үзэж байна. Умардын үйлдэл хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж байна” гэв.

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь хэлэхдээ “Умардын тив алгасах баллистик пуужингийн технологи тодорхой түвшинд хүрсэн байх магадлалтай” гэлээ.

Мөн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны албаны хүн мэдэгдэл хийхдээ “Д.Трампын тангараг өргөх ёслолоос өмнө Пхеньянд хандах хандлагыг нь өөрчлөхийн тулд АНУ-д шахалт үзүүлэхийг Умард Солонгос оролдож байна” гэжээ.

Г.ДоржхандСӨҮЛ. /Yonhap/.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
116 Солонгосын прокурорууд дахин нэг хүнд яллах дүгнэлт үйлдэв file МИX 2016.11.28 13445
115 Пак Гын Хэ хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ file МИX 2016.11.29 14933
114 Солонгос-АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ file МИX 2016.11.30 13853
113 Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьж шатаасан хэрэг гарсан байна. file МИX 2016.12.02 14649
112 Солонгост хэн хамгийн их орлоготой вэ? file МИX 2016.12.02 21562
111 Солонгосын намууд улс төрийн байдлыг тогтвортой байлгахаар тохиролцжээ [1] file МИX 2016.12.13 22785
110 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй file МИX 2016.12.21 21890
109 Солонгост 20 сая орчим тахиа, нугасыг устгажээ file МИX 2016.12.21 16183
108 Солонгос улсад (AI) шувууны томуу тархаж, устгагдсан тахиа нугасны тоо 25,000,000~аас хэтэрч байгаа ажээ [1] file МИX 2016.12.28 24804
107 Солонгос эрчүүд яах гэж монгол эмэгтэйчүүдтэй гэрлэдэг вэ file МИX 2016.12.29 13745
106 Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ [1] file МИX 2017.01.04 39944
105 Ким Жөн Уныг түлхэн зайлуулах зорилгоор тусгай бригад байгуулна file 뉴스 2017.01.05 14989
104 Зүүдэндээ харсан тоогоор лото бөглөснөөр 3.9 сая хожжээ [1] 뉴스 2017.01.05 23674
103 Өмнөд Солонгост суугаа элчин сайдаа Япон улс эргүүлэн татжээ file МИX 2017.01.06 15488
102 Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна file МИX 2017.01.11 22322
» Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ file МИX 2017.01.11 13777
100 Өмнөд Солонгосын ажилгүйчүүдийн тоо 1 саяас давжээ file МИX 2017.01.11 11866
99 Өмнөд Солонгосын эрх баригч намаас гарсан гишүүд шинэ нам байгууллаа [1] file МИX 2017.01.25 28697
98 Ерөнхийлөгчид таалагддаггүй урлагийнхныг хар жагсаалтад оруулж байсан Өмнөд Солонгосын сайдыг баривчилжээ file МИX 2017.01.25 14326
97 АНУ хэзээд Өмнөд Солонгосын талд байх болно file МИX 2017.01.31 30507