Солонгос БНСУ гадаадын ажилчдын гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуулна
2019.01.08 14:19
БНСУ 2004.08.17-ноос эхлэн гадаадын ажилчдыг хууль ёсоор ажиллах гэрээг 3 жилээр өгч эхэлжээ. Анхны гэрээт ажилчдын гэрээний хугацаа дуусах 2007 оноос дахин гэрээгээр ажиллах сонирхолтой гадаадын ажилчид 1 сарын хугацаанд нутагтаа очиж байж байгаад 3 жилийн гэрээг шинээр хийж байжээ.Үүнээс дүгнэлт хийсэн Солонгос Улс 2009 онд гарч орох хугацааны заалтыг хасч 1 жил 8 сарыг нэмж гэрээний хугацааг 4 жил 8 сар болгосон юм. 2011 онд дахин өөрчлөлт оруулж гарч орох хугацааг 3 сар, гэрээгээр ажиллах хугацааг 9 жил 8 сар болгож сунгаснаар гадаадын ажилчдын тогтвортой, үнэнч шударгаар ажиллах боломжыг бүрдүүлсэн гэж үзсэн байна.

Хэдийгээр ажиллах хугацаа урт, ажлын байр тогтвортой байгаа ч дийлэнх нь гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа нь маргашгүй үнэн юм. 2015 онд нийт гэрээт ажилчдын дунд явуулсан судалгаагаар 55,4% нь гэр бүлтэй байгаагаас Солонгос улсад гэр бүлтэйгээ ажиллаж амьдардаг нь дөнгөж 5,2 % байгаа аж. Гэр бүлтэй гадаадын ажилчдын 57,3% нь онлайнаар холбогддог байна. Гэрээний хугацаа 9 жил 8 сар болон уртассан ч гэр бүлийн асуудлын эрх чөлөөний бодит эрх ашгийн хохирол бий болохгүй гэх баталгаагүй учраас гадаадын ажилчдын эрх ашгийг хөндөж, гаргасан хуулиа эргэн харж өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.
WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.