메뉴 건너뛰기


БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр явахыг хүсэгч иргэд Та бүхнийг Солонгосын Хөдөлмөрийн биржээс “татуулах, нэр цохон санал ирүүлэх, зурагаар сонгуулах, шалгалтын дугаар кодоор татуулах” гэх зэргээр хэн нэгэн этгээд хандаж байвал энэ нь ямар ч нөхцөл боломжгүй зүйл болохыг анхаарна уу!

Учир нь БНСУ-ын гадаадаас ажиллах хүч сонгох үйл явц зөвхөн програмын тусламжтайгаар явагддаг бөгөөд солонгосын ажил олгогч нь ажилтан сонгох явцдаа ажил хайгчийн хувийн мэдээллийг програмаар харах боломжгүй байдаг. Хувийн мэдээллийг ингэж хааснаараа гадны нөлөөгүйгээр ажил хайгчийг сонгох боломж үүсдэг байна. Энэхүү хаалтыг програмдаа нэвтрүүлснээр БНСУ-ын АҮХНГ-д НҮБ-аас 2011 онд “Төрийн үйлчилгээний байгууллагын авлига, хээл хахуульгүй шударга систем” гэдэг хүндэт шагнал хүртээсэн байна.

Энэхүү зуучлах програмд ажил хайгчийн дугаар код, овог нэр, цээж зураг болон бусад хувийн мэдээлэл нууцлагдсан байдаг. Учир нь Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хүний хувийн мэдээллийг харах боломжийг програмаар хориглосон. Зөвхөн ажил хайгч, ажил олгогч хоёр Хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсгээ зурснаар ажил хайгчийн хувийн мэдээллийг харах боломж үүсдэг.

solongosgeree.jpg

Хууль бусаар нэр зааж сонгох, ажилд зуучлах явдлыг бүх шатанд таслан зогсоосон арга хэмжээг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоонд тусгаж, програмд нэвтрүүлсэн нь ухаалаг шийдэл болсон байна. Солонгосын ажил олгогч нь зуучлах нэрийдлээр буюу хууль бусаар хүн сонгох зорилгоор Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр очсон ч тухайн ажил хайгчийн зураг болон нэрийг Хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа харах боломжтой учраас зөвхөн Хөдөлмөрийн биржээс санал болгосон хүнийг л буюу тавьсан шалгуур хангасан хүнийг л авах боломжтой юм.

 

Иймд, иргэд та бүхний мэдээлэл хомс, сонор сэрэмжгүй байдлыг ашиглан залилан мэхлэх гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

Эх сурвалж: http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/511 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Мэргэжлийн сургалтын хөтөлбөр [1] МИX 2018.03.30 10713
20 Ondor huutei hugatsaatai hadgalamj bdag yum bn jiliin 20% mongold Star 2022.11.15 368
19 Чолланамду Бусонгүн-д ажил байна. Урнаа 2019.09.20 571
18 미아역 t omdnii vildwer shida awna so ezen 01076850057 [1] [1] МИX 2018.02.19 10881
17 청량리 yogt shida awna.ajil xelee medexgui baij bno МИX 2017.03.13 5231
16 MASAND ajild avna МИX 2016.11.23 5446
» БНСУ-Д ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ (АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ) file МИX 2016.11.18 5909
14 mugsuu sain meddeg hun avna МИX 2016.08.25 5730
13 1 emegtei hoteliin ajild yaaraltai abna МИX 2016.08.25 5630
12 setakt er em ajil bn 01032755637 МИX 2016.08.21 2393
11 Oedoliin vildvert indvvchin ajild avna 회기동 01029346452 МИX 2016.08.21 2422
10 БНСУ-ын МТ-ын компанид монгол ажилтан шалгаруулж авна. МИX 2016.06.21 5087
9 Eregtei arbait bna. МИX 2016.05.16 2390
8 ajil baina МИX 2016.05.06 2525
7 Гольфийн талбайн машин угаалгын газар ажиллах 20-35 насны залуусыг бүртгэж байна. МИX 2016.05.06 2455
6 Тэгүд машины дугуй дахин боловсруулах үйлдвэрт 3 эрэгтэй ажилчин авна. МИX 2016.05.06 2206
5 Солонгос судлалын магистрийн 2016 оны хичээлийн жилд гадаад оюутанд тэтгэлэг зарлаж байна. МИX 2016.05.05 2611
4 incheond 1 em buudliin ajil bna gantsaaraa ajilna. МИX 2016.05.03 2696
3 2 oroo bair baina mgl town oirhon МИX 2016.05.02 2398
2 Achaa achih/tegpe/ 2 eregtei awna МИX 2016.05.02 2346