Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцхоор өнөөдөр Инчёныг зорилоо.
2014.09.17 16:53
БНСУ-ын Инчён хотноо 2014.09.19-2014-10.04 өдрүүдэд 17 дахь удаагийн Азийн зуны спортын наадам зохион байгуулагдана. Энэхүү наадамд манай улс спортын 23 төрөлд 240 орчим тамирчин оролцох бол Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцхоор өнөөдөр Инчёныг зорилоо. Тус наадамд Монголын эмэгтэй сагсчид анх удаа оролцох гэж байгаа бөгөөд мөн анх удаа олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд чансаагаа сорих гэж байгаагаараа онцлогтой.
Эрэгтэй шигшээ баг хэсэгтээ ХонгКонг, Кувейт, Малдивын багуудтай тоглох хуваарьтай бол эмэгтэй шигшээ баг хэсэгтээ Казакстан, Хонг Конг, Непалын багуудтай оноолт таарсан. Инчёныг зорьсон Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчиддаа болоод нийт Монголын баг тамирчиддаа АМЖИЛТ ХҮСЬЕ!