Сөүлд эмийн сангаар үйлчлүүлэх
2014.04.18 15:58
Сөүл даяар олон эмийн сан байдаг.
Таны хороололд “약” эсвэл “약국” гэсэн
Солонгос ханзтай самбар харагдвал
тэр нь эмийн сан юм. Солонгосын
эмийн санд эмчийн зөвлөсөн болон
жоргүй олгох эмийн бүтээгдэхүүнийг
аль алинг зардаг. Хоол шингээх, уураг,
витамин, аминопирин, зарим хүйтэн
эмийн бүтээгдэхүүн эмчийн зааваргүйгээр
худалдан авч болно.
Антибиотик, дааврын эм, хүчтэй өвчин
намдаагч зэрэг эмийн бүтээгдэхүүнийг
заавал эмчийн заавраар худалдан авна.
Гэвч бусад оронд бичигдсэн жорын дагуу
эм олгодоггүй. Тухайн гадаад иргэн элдэв
харшилтай бол эмчдээ мэдэгдэхийг зөвлөж
байна. Нэмж хэлэхэд, Солонгост ирэхээсээ
өмнө эмчийн заавраар эм ууж байгаа бол
үргэлжүүлэн уухад хүрэлцээтэй эмийг мөн
жорын хуулбарыг авчрахыг зөвлөж байна.