메뉴 건너뛰기


ГХЯ-ны консулын газрын захирал Ш.Сүхбаатартай уулзаж зарим асуудлаар тодруулга авлаа.

ГХЯ-ны консулын газрын захирал Ш.Сүхбаатартай уулзаж зарим асуудлаар тодруулга авла

south-korea-visa.jpg
-Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит зөвлөлдөх уулзалтыг саяхан хийсэн. Манай талаас ямар асуудалд анхаарлаа хандуулан, Солонгосын талтай хамтран ажиллахаар болов?

-Монгол иргэдэд Солонгосын тал виз олгоход шаарддаг банкны барьцааны мөнгийг бүрмөсөн болиулах, хэрэв шууд болиулах боломжгүй бол энхний ээлжинд 50 хувь бууруулж, үе шаттай арга хэмжээ авах,мөн монгол иргэдээс бүрдүүлдэг визийн материалын тоог цөөрүүлэх, виз олголтын хугацааг богиносгох асуудлыг Солонгосын талд манай талаас тавьсан.

Тэд эдгээр асуудлы анхаарч үзэхээ илэрхийлсэн. Бодитой ахиц гарна гэж найдаж байгаа. Уг асуудлуудыг шийдвэрлэхэд энэ оны эхээр УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д айлчилсан нь том түлхэц боллоо.

- Консулын зөвлөлдөх уулзалтаар Солонгосын талаас ямар асуудал тавьсан бэ?

-Монгол Улсад оршин суугаа Солонгосын иргэд Монгол Улсад хамрагдаж буй нийгмийн даатгалын хугацааг уртасгах, хөрөнгө оруулагчдад урт хугацааны виз олгох, Монгол дахь Солонгос иргэдийн аюулгүй байдлыг хангах, Солонгос иргэдийн зарим асуудалд хүмүүнлэгийн үүднээс хандах асуудлыг солонгосын тал тавьсан.

Солонгосын талын тавьсан нийгмийн даатгал, хөрөнгө оруулагчдад урт хугацааны виз олгох зэрэг асуудлыг манай дотоодын байгууллагууд шийдвэрлэх боломжтой болохыг тайлбарласан. 

-БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар яваа манай иргэдийг тус улсын хил дээрээс буцаадаг. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар ярьсан зүйл бий юү?

-Ажиллах хүчээр БНСУ-д зорчиж буй монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаадаг, эдийн засаг, сэтгэлзүйгээр хохирол амсдаг асуудлыг болиулах асуудлыг айлын талд тавихад, энэ асуудлыг холбогдох яамдтайгаа хамтран зогсоох арга хэмжээ авахаа илэрхийлсэн. 

-БНСУ-д ажиллаж, амьдарч байсан манай зарим иргэд сураггүй болж, олон жил ар гэртэйгээ холбоо бариагүй тохиолдол бий. Энэ талаар айлын талтай  хэрхэн хамтран ажиллаж байна вэ? 

-БНСУ-д сураггүй болсон 19 иргэний ДНК-ийн харьцуулсан шинжилгээний хариуг Солонгосын талд өнгөрсөн жил өгөөд эрэн сурвалжуулж байна. Солонгост сураггүй болсон манай иргэдийг үр дүнтэй арга замаар цаашид эрэн сурвалжлах асуудлаар хоёр талын цагдаагийн байгууллага илүү ойр дөт хамтран ажиллахаар болсон.

Мөн Монгол, Солонгосын хооронд ялтан шилжүүлэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд цаашид ч үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

-Урьд нь Сөүл дэх Монгол Улсын Өргөмжит консул Солонгос иргэдэд виз олгодог байсныг өөрчилж өнгөрсөн жилээс  ЭСЯ визээ өөрөө олгох болсон гэж сонссон. Энд ямар нэг зарчмын ялгаа байна уу?

-Урьд нь Монгол Улсаас Сөүл хотод суугаа Өргөмжит консул компани байгуулан Монгол Улсын визийг олгодог байсан. Үүнийг 2013 онд болиулж Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ визээ өөрсдөө олгодог болсноор улсын төсөвт багагүй хэмжээний нэмэлт орлого төвлөрч байгаа.

Эдийн засгийн энэ мэт үр ашгаас гадна ерөөс манай улс маш идэвхитэй харилцаатай, иргэд харилцан ихээр зорчдог улсдаа элчин сайдын яамаараа дамжуулж өөрсдөө визээ олгодог болохын ач холбогдол их л дээ. 

-Өмнө нь Элчин сайдын яамтай мөртлөө Солонгосын компани манай улсын визийг олгодог байсан хэрэг үү? 

-Тийм гэж ойлгож болно. Компаниар дамжихын бас нэг сул тал нь визийн үйл ажиллагаа хэт мөнгөний төлөө болчихдог юм юм билээ. Өмнө нь өргөмжит консулаар дамжин олгогдож байхад онгоцны буудал дээр дуудлагаар ирээд тодорхой нэмэлт төлбөр аваад л шууд Монголын виза дарж өгч байсан гэдэг. 

-Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ГХЯ-ны зүгээс ямар ажлыг зохион байгуулж байна вэ? Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор зорчих гадаадын иргэдийг  визгүй зорчуулах асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ? 

- Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох хэмжээ өндөр, хүний хөгжлийн индексээр тэргүүлэгч, санхүүгийн бололцоотой, Монгол Улсад хууль бусаар оршин суудаггүй, алслагдмал бүс нутгийн 42 улсын иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулахаар Засгийн газраас шийдвэр гаргалаа. Бид хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Иймэрхүү томоохон шийдвэрийг манай талаас санаачлан гаргаснаар манай иргэд эдгээр улсууд руу зорчих нөхцлийг хөнгөвчлөхөд ч чухал хөшүүрэг болох юм. 

-ОХУ-тай хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр нилээд удаан яригдаж байгаа энэ асуудалд дорвитой ахиц гарсан, удахгүй шийдэгдэх болов уу гэж найдаж байна. ОХУ-аас удахгүй ажлын хэсэг ирнэ. 
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
36 ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА file МИX 2018.09.10 234
35 Солонгосын 210.000 хүүхдийн эцэг, эх сард олгогдох 100.000 воны тэтгэмжээс татгалзжээ file МИX 2018.09.10 1483
34 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе давж заалдахаас татгалзаж, эргэлт авахгүй байгаа ажээ file МИX 2018.09.12 640
33 Солонгос улс 2019 оноос эхлэн ариун цэврийн өрөөнд хогийн сав тавихгүй болно file МИX 2018.09.12 454
32 Солонгсын Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 47 хувиар өсжээ. file МИX 2018.09.12 313
31 Өмнөд Солонгосын эмч нар үр хөндүүлэх мэс засал хийхээс татгалзах болжээ file МИX 2018.09.12 402
30 Өсвөр насны хүүхдийн гэмт хэргийн тоо 240,000-д хүрчээ file МИX 2018.10.11 315
29 2018 оны 8 сарын байдлаар 11176 гадаад оюутан хууль бусаар оршин сууж байна file МИX 2018.10.11 783
28 Гачондэ Гил эмнэлэг төрөлхийн зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд шинэ амьдралыг бэлэглэлээ file МИX 2018.11.07 274
27 Солонгост ажил эрхлэх визээр орж ирсэн Хятад улсын иргэнийг баривчлалаа file МИX 2018.11.08 256
26 БНСУ-д аяллын визээр ирээд хууль бус оршин суугч болсон 180 иргэнийг илрүүллээ file МИX 2018.11.08 516
25 Дахин нэг хууль бус оршин суугч барилгаас унасан хэрэг гарчээ file МИX 2018.11.19 419
24 Гадаадын 646 хууль бус иргэдийг саатуулж, эх оронд нь буцаажээ file МИX 2018.12.04 458
23 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгон нэмэгдүүлж file МИX 2019.01.02 686
22 БНСУ -Хорт хавдрын 70%-ийг нь эмчилнэ file МИX 2019.01.02 160
21 БНСУ тамхины хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд нь үзэж байна file МИX 2019.01.08 195
20 БНСУ гадаадын ажилчдын гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуулна file МИX 2019.01.08 432
19 Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 342
18 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 210
17 Ухаалаг солонгос ээж 200 зорчигч тус бүрт захидал, амттан, чихний бөглөө бүхий уут бэлджээ file МИX 2019.02.27 445