메뉴 건너뛰기


Азийн наадам 2014-09-19~10.04

2014.10.13 13:53

МИX Уншсан:1548

2014 оны 09-р сарын 19-өөс 10-р сарын 04-ныг хүртэл БНСУ-ын Инчон хотод Азийн 17 дахь удаагийн наадам амжилттай болж өнгөрсөн билээ. 
Энэ удаагийн наадам БНСУ-д 4 дэх удаагаа зохион байгуулагдахтай холбоотойгоор БНСУ дахь Монгол иргэдийн холбооноос Монгол тамирчидаа дэмжье гэсэн уриалга гарган 2014 оны 04-р сараас эхлэн зохион байгуулах комисс гарган судалгаа, мэдээлэл цуглуулах ажлуудыг бэлтгэж эхэлсэн юм. Уг наадмын үеэр хйигдсэн зарим ажлуудын товч тайланг хүргэе.

- Тэмцээн эхлэх хүртэл Монголын олимпын хороо болон Инчоны хотын захиргаа, холбогдох газруудаас мэдээллүүд цуглуулж байв. 

- Монгол тамирчидаа дэмжье гэсэн хулдаасан хэвлэл хэвлүүлж Монгол таун, Итэвон дүүрэгт клубт байрлуулав

- Монгол иргэдийн холбооны вэб сайт   http://krmongolian.net


 Монгол тамирчдын оролцож буй төрөл, тоглолтын хуваарь, багийн бүрэлдэхүүн зэрэг мэдээллүүдийг байрлуулав.


- Монгол баг тамирчидаа дэмжих хөгжөөн дэмжигчдийг ижил хувцасаар жигдэлэхээр Монголын төрийн далбаа бүхий цагаан өнгийн холбооны пудволк загвал бэлтгэн хэвлүүлэв.


- Монголчуудын хамгийн их сонирхдог төрлүүд болох сагсан бөмбөг, жүдо зэрэг төрлүүдийг тоглолтын хуваарыг гарган Монголчуудаа уриалан 600-с 1000 орчим хөгжөөн дэмжигчдийн хамт Монгол баг тамирчидаа дэмжицгээв. Монголын хөгжөөн дэмжичгдийн тухай мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллүүдээр бичигдэв. 


- Солонгос дахь Монголчуудын санаачлагаар Азийн наадамд амжилт үзүүлэн оролцож буй сагсан бөмбөгийн тамирчиддаа сэтгэлийн 10,000 аян зарлаж цугларсан хандиваар дурсгалын цом хийлгэн Монгол баг тамирчиддаа гардуулав. 


- 50 аас дээш хүмүүс зохион байгуулалттайгаар тоглолт үзсэн үед билетийн үнэ 20,000 воноос 14,000 хүртэл хямдарч байсан тул Монгол - Япон тоглолтын үеэр урьдчилан 200 билет авч Монгол иргэддээ 14,000 воноор өгсөн нь нийт 1,200,000 воныг хэмнэж өгсөн юм. 


- Тамирчдын маань хоол унд тохирохгүй гадуур хооллолж байна гэж сонсоод Монгол хоол мөн бэлтгэн очсон зэрэг их биш ч бага зэрэг тусууд Монгол тамирчид сагсан бөмбөгчидөд маань өөрийн орондоо байгаа мэт сэтгэгдэл түрүүлж амжилт үзүүлэхэд хөгжөөн дэмжичгдийн нөлөө 50 хувьтай байсан шүү гэж хүртэл хэлж байлаа. 


20-д хоногийн туршид Солонгос улсад Монгол төрийнхөө далбааг өндөрт мандуулж азийн 17-р наадамд амжилттай оролцсон бага тамирчиддаа дахин халуун талархалыг Солонгост оршин сууж буй нийт Монголчуудынхаа өмнөөс хүргэе 


/Хандив өгсөн гишүүддээ талархал илэрхийлье
Ira - 10
Ariun -10
Enkhbolor-10
Ankhaa-10
Chinbat-20
chuluundorj 10
Sanchirmaa-김은지10
Undrakh-10
Buynaa-10
tsogvookh-10
ganbo-10
batchuluun-10
보양바트어던-10
munkhnasan-10
dashdorj-10
kherlen-50
sagschidad-10
banzaarai-10
solda-10
erembagt-20
handiw-10
lkhagvasur-10
batbaatar -10/

1.jpg 2.jpg 3.jpg 4.jpg 5.jpg 6.jpg 7.JPG 8.JPG 9.jpg 10.JPG 11.jpg

19.jpg 20.jpg 21.jpg


12.jpg 13.jpg 14.jpg 15.jpg 16.jpg 17.jpg 18.jpg anoz1.JPG anoz2.JPG


211.jpg