메뉴 건너뛰기


БНСУ дах Монгол Иргэдийн Холбоо болон Монголын хүний нөөцийн хөгжлийн ассоциацитай хамтран олон улсын “Сургуулийн өмнөх боловсролын Менежмент судлах” ахисан түвшний сургалтыг 2014. 12. 1-6 өдрүүдэд Сөүл хотод зохион байгуулж байна. Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, БШУЯ-ны Сайдын 2013 оны А/327-р тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын (цаашид СӨБ) сургалтын талаар төрөөс баримтлах бодлого”– ыг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх ажлын хүрээнд СӨБ-ын удирдах ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх ажлыг гадаад орны боловсролын байгууллагатай хамтран зохион байгуулж харилцан туршлага солилцоход оршино. Сургалтын хөтөлбөр нь солонгосын СӨБ-ын систем, түүхэн замнал өнөөгийн төрөөс баримталж буй бодлого түүний хэрэгжилтийг тухайн газар дээр нь үзэж танилцах, бага насны хүүхдэд үзүүлж буй үйлчилгээнүүд, солонгос дахь бага насны хүүхдийн боловсролын тогтолцоо, түүний давуу талуудын талаарх хөтөлбөрүүдээс бүрдэж байгаа болно. Нийт Баянхонгор аймаг (10), Өвөрхангай аймаг (10), Булган аймаг (2) болон Улаанбаатар хотын цэцэрлэгийн эрхлэгч холбогдох ажилтнуудын хамтаар 25 хүн хамрагдаж байна. 

1.jpg 2.jpg 3.jpg 4.jpg



БНСУ дах Монгол Иргэдийн Холбоо