메뉴 건너뛰기


Taкси

2015.01.19 01:29

webmaster Уншсан:26863

Taкси
Сөүлээр аялах хамгийн тухтай, хялбар,
боломжийн үнэтэй арга бол такси юм.
Сөүл хотод дөрвөн төрлийн такси байна.
Үүнд: цагаан, мөнгөлөг, улбар шаргал,
хар зэрэг байна. Цагаан, мөнгөлөг, улбар
шар таксинууд нь энгийн, хар таксиг
тансаг зэрэглэлийн гэж болно.


1_ Илбан тэгши Энгийн такси
Эхний хоёр км-т төлөх үндсэн үнэ нь
3,000 вон бөгөөд цаашдын 142м тутамд
100 воноор нэмэгдэнэ. Шөнө дундаас
үүрийн дөрвөн цаг хүртэл 20 хувийн
нэмэгдэлтэй үйлчилдэгийг санахад
илүүдэхгүй.

taxi1.jpg
2_ Хувийн такси
Эдгээр такси хар өнгөтэй ба моторын
хүч нь 2000 сс болон түүнээс илүү
байна. Илүү тухтай учраас илүү үнэтэй
байна. Үндсэн үнэ нь эхний 3км-т 5,000
вон бөгөөд 164м тутамд 200 вон
нэмэгдэнэ.

taxi2.jpg

3_Олон улсын такси
Сөүл хотод зочлогчид эсвэл амьдарч буй
гадаадын иргэдэд зориулсан гадаад
хэлээр ярьдаг жолоочтой тусгай
таксинууд байна.
Олон улсын таксины
үйлчилгээ
• Сөүл хотод тусгай шалгуураар
сонгогдсон жолооч болон дуудлагын
төвийн ажилчид олон улсын таксины
үйлчилгээ үзүүлдэг.
• Энэхүү үйлчилгээ нь гадаад хэлээр
ярьдаг, тохирох сургалтанд сууж
мэргэшсэн мэргэшсэн жолооч болон
үйлчилгээний ажилчидтай байдаг.
• Гадаадын иргэдэд Сөүлийн хөтөч,
бизнесийн болоод аялалын туслах,
нисэх буудалд туслах зэрэг үйлчилгээ
байна.
• Инчон олон улсын онгоцны буудал
болон Сөүлийн тодорхой нэг хэсэг рүү
тогтсон үнээр зорчих хэмнэлттэй
үйлчилгээ байдаг.
• Инчон олон улсын онгоцны буудал ба
Кимпо нисэх онгоцны буудал дээр
аюулгүй, тав тухтай үйлчилгээгээр
хангах, мэдээллийн төв ажилладаг.
• Такси бүрт таксины төлбөрийг төлөх
хялбарчилсан картын төхөөрөмж
суурилуулсан байдаг. (Visa, Master,
JCB, Amex, T-money)


Олон улсын таксины төрлүүд
Дүнд оврын такси
Жолоочийг оролцуулан 5 эсвэл түүнээс
цөөн хүн багтана, 1600cc~2000cc
моторын хүчтэй, Сөүлийн улбар шар
такси.

taxi3.jpg
Мубом тэгши(Хувийн)такси
Жолоочийг оролцуулан 5 эсвэл түүнээс
цөөн хүн багтана, 2000cc болон илүү
моторын хүчтэй, хар өнгөтэй

taxi4.jpg
Том хэмжээтэй такси
Жолоочийг оролцуулан 6-9 хүн багтана,
3000cc моторын хүчтэй,хар өнгөтэй

taxi5.jpg
※ Жолооч бүр нэрийн тэмдэгттэй,
дүрэмт хувцас өмссөн, эрхийн
карттай байна.
Илүү мэдээллийг www. intltaxi.co.kr –т
зочлох буюу 1644-2255 дугаарт
залгаарай.


4_ Дуудлагын ачааны такси
Ачааны машин бол ачааг тээвэрлэгч
такси юм. Ачааны машины үйлчилгээ нь
Солонгост шинээр нэвтэрч буй тээврийн
бизнес юм. Тэд тосон авч хүргэж өгөх
үйлчилгээг үзүүлдэг.

taxi6.jpg
Такси болон Ачааны
таксины тээврийн агуулга


• Taкси: Зорчигч тээвэрлэлтийн бизнес.
Мөн зорчигчдын тээшийг хамт
зөөвөрлөдөг.
• Ачааны такси: Ачаа, карго
тээвэрлэлтийн бизнес. Гол үйлчилгээ
нь овортой ачааг эзний хамт
зөөвөрлөдгөөрөө онцлогтой.