메뉴 건너뛰기


Анхны вирус тээгчээс халдвар аваад 2, 3 дугаар үеийн вирус тээгч болон бусад хүмүүст халдвар өгсөн хүмүүсийн биеийн байдал сайнгүй байгаа мэдээ өнөөдөр мэдээгээр гарлаа.
 12.jpg
Одоогийн байдлаар нийт 19 хүн амь насаа алдсан бөгөөд хамгийн сүүлд амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь 4 дүгээр үеийн халдвар авсан вирус тээгч нар байсан гэнэ.
 
Биеийн байдал нь харьцангүй гайгүй, өндөр настан биш байсан бөгөөд тэд эмнэлэгт хүн эргэхээр очихдоо 3 дугаар үеийн вирус тээгчээс халдвар авсан нь тодорхойлогджээ.
(өвчин зовлонгүй бол эмнэлгийн зүгт зүглэх шаардлагагүй!)
 
Вирусын тооны хэмжээгээс шалтгаалж халдвар авсан хүний эрүүл мэндийн байдал, амь нас яах нь шийдэгддэг гэж мэдээгээр мэдээллэв. Жишээ нь залуу бөгөөд дархлаа сайтай хүн байсан ч түүнд их хэмжээний корона вирус халдвал амь насаа алдах магадлал нь өндөр байна гэнэ.
 
Хамгийн гол нь өөрийн ариун цэвэр болон дархлаа сайн байх нь чухал гэж "Эм Би Си" мэдээний агентлагаас мэдэгдэв.
 
Мөн 137 тоот халдвар тээгч Соүль хотын метроны 2 дугаар шугамаар олон өдөр зорчсон талаарх мэдээлэл тархаж иргэдийг тав тухтай байдлыг алдагдуулж эхэллээ. Тэрээр Соүль Үндэсний их сургуулийн метроны буудал (2-р шугам), Гюудэ (2,3-р шугамны огтоцоо, дамжин өнгөрөх буудал), Ильвон буудал (3-р шугам)-уудаар зорчиж байснаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд энэ талаар 2015 оны 6-р сарын 16-ны өдөр иргэдийн мэдээлэлтэй танилцах эрх ашгийг хөндөхгүйн үүднээс олон нийтэд зарлах гэж байгаа гэнэ.
 
Соүль хотын захиргаа дээрх метроны буудлуудыг ариутгах арга хэмжээ авсан хэдий ч вирусны тархалт улам их газар авч байгааг зогсоох, урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авах нь хүндрэлтэй байна. Хэрэв хувь хүн халуурч, хүнд хэлбэрээр ханиалгаж эхэлвэл даруй маск зүүж эмнэлэгт очин өөрийн сайн дураар хяналтанд орох нь зүйтэй юм байна.
 
БНСУ-д оршин суугаа солонгос хэл мэдэхгүй Монгол ахан дүүстээ энэхүү мэдээллийг уламжлаарай! Энэ бол өнөөгийн Солонгос дахь бодит байдал юм.
 
Орчуулж эмхэтгэсэн,
 
Содномцогийн Сүх-Очир.
Соүль Үндэсний их сургуулийн Бизнесийн удирдлагын докторант. БНСУ, Соүль хот.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 Кёнги муж болон Дархан - Уул аймаг хамтран ажилах уулзалт боллоо. file МИX 2015.09.25 7015
55 “Korea air” хүний эрхийг уландаа гишгэж байна МИX 2015.09.25 6583
54 Улаанбаатар-Сөүлийн онцгой байдлын газрууд хамтарна МИX 2015.09.25 6466
53 (이태원 살인 사건)Солонгос залуугийн амь насыг хөнөөсөн АНУ-ын иргэнийг 16-н жилийн дараа Солонгос улсад авчирлаа МИX 2015.09.25 6819
52 Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн худалдан авсан загварын гутал эрэлттэй байна МИX 2015.09.25 15189
51 Солонгос улс яагаад дэлхийн гоо сайхны мэс заслын “нийслэл” вэ? МИX 2015.09.25 6846
50 Элчин сайдад халдсан эрэгтэйд ял оноожээ МИX 2015.09.11 7225
49 Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны Нотариатын үйлчилгээ МИX 2015.09.10 27640
48 Солонгос улс террорист бүлэглэлийн гишүүдийг тус улсыг зорих онгоцонд суулгахгүй МИX 2015.09.10 6684
47 Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндсэн этгээдүүдийн зураг жил бүр шинэчлэгдэж байх ёстой МИX 2015.09.03 7156
46 Газын үнийг нэмэгдүүлнэ file МИX 2015.09.03 6901
45 Эмэгтэйчүүдийн нүцгэн байгаа бичлэгийг хууль бусаар авсан эмэгтэйг баривчилжээ МИX 2015.09.03 6900
44 Солонгос киноноос болж галзуурагсад ихэсч байна file МИX 2015.09.03 15504
43 Виз сунгах худал цуурхал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулья file МИX 2015.09.02 7053
42 Хойд Солонгос уучлал гуйгаагүй гэв file МИX 2015.09.02 15301
41 "Mers" вирусийн голомтоос салсанаа албан ёсоор зарлалаа. file МИX 2015.07.31 7951
» Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8209
39 СЭРЭМЖЛҮҮЛЭГ [1] file МИX 2015.06.17 26069
38 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8149
37 Хятадууд Солонгост газар авах нь ихэсчээ file МИX 2015.02.16 8530