메뉴 건너뛰기


Солонгос улсын төв мөрдөн байцаах газар тус улсын түүхэнд сүлжээний бизнесээр хамгийн их хэмжээний мөнгө залилсан "Чу Хи Палийн хэрэг"-ийг дахин эхнээс нь шалгахаар болжээ.

    Учир нь түүний хамсаатан бөгөөд Хятад улс руу хамт зугатаасан гэмт этгээд Ким Тэ Юнг эрэн сурвалжлагдсан цагаас хойш долоон жилийн дараа буюу хэдхэн хоногийн өмнө Хятадын цагдаагийн газрынханд  баригдсан байна.

    Тэд 2004-2008 онуудын хооронд эмнэлгийн зориулалттай багаж, хэрэгсэл зэргийг айл өрхүүдэд төлбөртэй түрээслүүлж, оруулсан мөнгөө хэд дахин өсгөж авах боломжтой хэмээн зар тарааж, олон тооны салбар нээсэн бөгөөд нийтдээ 30-н мянган иргэнээс дөрвөн их наяд воныг залилан авсан хэрэг үйлдсэн юм.

     Тэд Хятад руу далайгаар дамжин зугатаахдаа бүх мөнгөө аваад явсан төдийгүй тэдний хэргийг шалгаж байсан дөрвөн мөрдөн байцаагчид хэргийг илрүүлэх ажлыг удаашруулах, тэднийг мөрдөн хөөх ажлыг зогсинго байдалд оруулах зорилгоор 100-250-н сая воны хахууль өгч байсан нь илэрчээ.

     Хэргийн толгойлогч Чу өнгөрсөн 2012 онд Хятадад нас барсан хэмээн гэр бүлийнхэн нь мэдүүлж түүнийг оршуулж буй зураг, видео бичлэгийг Солонгосын цагдаа нарт илгээж байсан удаатай. Гэвч түүний хамтрагч баригдсанаар "Чу Хи Палийн хэрэг" гэгдэх хэргийг дахин эхнээс нь шалгах болсон байна.


www.zaluu.com oos

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6227
75 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5934
74 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6349
73 "Hyundai Car" группийн ерөнхий захирал хорин тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.28 6543
72 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6009
71 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6222
70 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6256
69 "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.26 6544
68 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6317
67 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6282
66 Монгол иргэн “Korean Air” компанийг БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд шалгуулна МИX 2015.10.23 5779
65 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7092
64 ӨНӨӨДӨР ХОЁР СОЛОНГОСЫН ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД УУЛЗАЛДАНА МИX 2015.10.20 5803
63 Хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад бэлэн болжээ МИX 2015.10.19 5649
62 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5939
» Сүлжээний бизнесээр ихээхэн мөнгө залилсан хэргийг дахин шалгах болжээ МИX 2015.10.14 6499
60 Солонгост дахин MERS вирусын халдвар гарчээ МИX 2015.10.14 5879
59 Чэжү хоттой хүнсний чиглэлээр хамтран ажиллана МИX 2015.10.02 6448
58 Хятад иргэд Сөүлд жагсаж байна file МИX 2015.10.02 6674
57 Татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл өгвөл тухайн мөнгөн дүнгийн 15%-иар урамшуулна МИX 2015.10.01 6668