![]() |
Солонгос улсын Их Хурлын гишүүн Сунг ГуангХу 65-н сая воны авилгал авсан хэргээр шалгагдаж байсан юм.
Тэрээр сонгуулийн нэг тойргоос Их Хуралд дөрөв дэхь удаа сонгогдон ажиллаж буй нэр хүндтэй гишүүн боловч өнөөдөр болсон шүүх хурал түүнд 70-н сая воны торгууль төлөх, 65-н сая вон албадан хураалгах болон дөрвөн жил хоригдох ял оноосон байна.
Ингэснээр түүний Их Хурлын гишүүний бүрэн эрх цуцлагдаж байгаа юм.
Их Хурлын гишүүн Сунг нь 15-н жилийн турш гишүүнээр ажиллахдаа ямар нэгэн авилгалын хэрэгт холбогдож байгаагүй ч өнгөрсөн онд тус улсын төмөр замын салбарт бэлтгэн нийлүүлэгч шалгаруулах ажлын хэсэгт ажиллахдаа, төсөлд оролцож буй нэгэн компаниас 65-н сая воны авилгал авсан нь илэрсэн байна.