메뉴 건너뛰기


ss.jpg

СӨҮЛ. /Yonhap/.  Солонгос хоорондын харилцааг сайжруулахыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун уриалсанд Өмнөд Солонгос анхаарлаа хандуулсан ч 2016 онд Пхеньянтай хэлэлцээ хийх тодорхой санаачилгыг одоогоор хэлэлцээгүй байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх хэрэг эрхэлсэн яамны албан ёсны төлөөлөгч Чон Жун Хи Сөүлд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Шинэ онд Умард Солонгостой яриа хэлцээ эхлүүлэх төлөвлөгөө Сөүлийн эрх баригчдад байгаа эсэх тухай асуултад тэрбээр хариулахдаа, “энэ асуудлыг одоогоор хэлэлцээгүй байна” гэсэн байна.

Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах замыг нээх нь чухал болохыг, мөн яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа Ким Жөн Ун нэгдүгээр сарын 1-нд Умард Солонгосын ард түмэнд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ  мэдэгджээ.

Энэ саналд Сөүл “анхаарлаа хандуулсан” бөгөөд харилцан итгэлцлийг бий болгон улс орноо тайван замаар дахин нэгтгэх суурийг тавихад хамтын хүчин чармайлт гаргахыг Пхеньянаас хүлээж байна гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч хэлсэн байна. 

Хэд хэдэн зэвсэгт будлианы улмаас сүүлийн таван жилд мухардмал байдалд орсон байсан харилцаагаа сайжруулах тухай хэлэлцээг хоёр Солонгосын эрх баригчид 2015 онд сэргээсэн билээ. Өмнөд болон Умард Солонгосын орлогч сайд нарын түвшинд ердөө ганцхан удаа хэлэлцээ хийсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм.

Д.Жаргал


montsame.mn ees

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
96 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе хорин гурван жил амьдарсан байрандаа эргэн очжээ [1] file МИX 2017.03.13 32076
95 Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэг Монгол улсын малчдад тусламжийн бараа илгээжээ file МИX 2017.03.13 26831
94 БНСУ-ын иргэн Монгол бүсгүйг хүчирхийлжээ file МИX 2017.03.15 26292
93 “Севол хөлөг” кино нээлтээ хийхгүй file МИX 2017.03.28 33029
92 Сөүл хотын цагдаагийн газраас Монгол залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ file МИX 2017.03.31 28042
91 Өмнөд Солонгосын ачаа тээврийн хөлөг онгоц Атлантын далайд сураггүй болжээ [2] file МИX 2017.04.03 34394
90 Умардын нутгийн аль ч цэгт хүрч чадах пуужинг Өмнөд Солонгос амжилттай туршжээ file МИX 2017.04.07 26960
89 Таны Монголд ХЭН байсан чинь ЯМАР Ч хамаагүй... file МИX 2017.04.12 18526
88 Найз бүсгүйгээ зодож дарамталсан Монгол залуу саатуулагджээ file МИX 2017.04.13 31678
87 "Samsung"-ийн өргөгч цамхаг нурсны улмаас зургаан ажилчин амиа алджээ file МИX 2017.05.03 22989
86 THAAD Хойд Солонгосын пуужингийн эсрэг ажиллахад бэлэн болжээ [1] file МИX 2017.05.03 23018
85 Улаанбаатар Инчеон хотууд ах дүүгийн харилцаатай боллоо file МИX 2017.05.24 30440
84 Севол усан онгоцны эзний охиныг нисэх онгоцны буудлаас баривчилжээ file МИX 2017.06.08 4124
83 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе сэтгэл санааны хувьд хэвийн биш байгаа бололто file МИX 2017.06.08 4444
82 Солонгос оюутан уурандаа их сургуульд бөмбөг дэлбэлжээ МИX 2017.06.19 30759
81 КИМЧИ ЦУСНЫ ДАРАЛТЫГ ИХЭСГЭДЭГГҮЙ file МИX 2017.06.21 5828
80 СОЛОНГОСЧУУД THAAD-ЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАВ ДЭЛХИЙН МЭДЭЭ НИЙГЭМ file МИX 2017.06.26 4280
79 МИАТ ТӨХК: ПУСАН ХОТ Анхны нислэгээ үдэж гаргалаа file МИX 2017.06.26 39143
78 САЛЖ ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮДИЙГ УУЛЗУУЛАХ АЖЛЫГ СЭРГЭЭХИЙГ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙ САЙД УРИАЛАВ file МИX 2017.07.04 31472
77 ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ МИX 2017.07.31 44672