메뉴 건너뛰기


НЬЮ-ЙОРК. /IRNA/. Иран улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Голам Али Хошру НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд захидал бичиж, Иран дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд халдсан этгээдийг баривчлах талаар гаргаж буй хүчин чармайлтыг онцолжээ.

“Олон улсын холбогдох хууль, баримт бичгийг, ялангуяа, Консулын харилцааны тухай 1963 оны Венын конвенц, Дипломат харилцааны тухай 1961 оны Венын конвенцыг даган мөрдөж байгаагаа Лалын Бүгд Найрамдах Иран Улс дахин нотолж байна. Болсон хэрэгт буруутай этгээдүүдийг баривчлах талаар Иран бололцоотой бүхнийг хийх болно” гэж Хошру захидалдаа бичжээ. Хууль сахиулах байгууллага урьдчилан сэргийлэх талаар хүчин чармайлт гаргасан хэдий ч зарим жагсагч Саудын Арабын Элчин сайдын яаманд нэвтэрч, хохирол учруулсанд харамсаж буйгаа тэрбээр илэрхийлжээ.

Үүний сацуу лалын шиитийн нэр хүндтэй санваартан шейх Нимр Бакир аль-Нимрийг Саудын Араб цаазалсныг Ираны Элчин сайд өдөөн хатгасан үйлдэл хэмээн буруушаасан байна.

Х.Аминаа

Эх сурвалж: Монцамэ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
96 Өмнөд Солонгос улсын шинжээчид Хойд Солонгос улсыг цөмийн зэвсэг туршсан гэхэд эргэлзэж байна МИX 2016.01.07 12992
» Бан Ги Мүнд Ираны Элчин сайд захидал бичжээ МИX 2016.01.06 12984
94 Солонгос улсын Ханами компанийн захирал ажилчиддаа нэг жилийн цалинг нь бонус болгож өгчээ МИX 2016.01.06 15300
93 Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршжээ МИX 2016.01.06 21194
92 Ким Жөн Ун: Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулна file МИX 2016.01.04 6242
91 БНАСАУ-тай хэлэлцээ хийхээр хараахан төлөвлөөгүй байна file МИX 2016.01.04 6429
90 Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс зохион байгуулсан file МИX 2016.01.04 9306
89 "Lotte World Tower"-ийн барилгын ажил 123-р давхар хүрчээ МИX 2015.12.30 6691
88 Өмнөд Солонгос авлигын хуулиа чангатгав МИX 2015.12.30 6454
87 БНСУ-Д АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2015.12.18 6444
86 Солонгос улс иргэдийнхээ сонгууль өгч эхлэх насыг 18 хэмээн тогтохоор хэлэлцэх төлөвтэй байна МИX 2015.12.18 6571
85 Ванга “Исламын улс”-ыг зөгнөсөн үү? МИX 2015.12.09 6062
84 Бан Ги Мүнийг Умард Солонгост айлчлуулах талаар хэлэлцэж байна МИX 2015.12.08 6502
83 WORLD KOREA GROUP ВИЗ ГАРГАж ӨГНӨ ХЭМЭЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ГЭВ МИX 2015.12.08 5943
82 Солонгос улсын Ерөнхий сайд, хамгаалалтад гарч байгаад бэртсэн 130 цагдааг эмнэлэгт эргэлээ МИX 2015.11.18 6596
81 Солонгос улсад нэг км зайд тархах хүчин чадалтай утасгүй интернэт бүтээжээ МИX 2015.11.12 5898
80 “Чингис хаан” одонг хүртсэн эрхмүүд МИX 2015.11.12 5734
79 Hэг сая гаруй долларыг Солонгост буцаан өгчээ МИX 2015.11.12 7000
78 "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.11.12 6400
77 2050 он гэхэд бензинээр явдаг машин унахаа болино МИX 2015.11.06 5888