메뉴 건너뛰기


 

Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласны дараа Азийн хөрөнгийн биржүүдийн хувьцаа уналаа. Японы “Nikkei” индекс 1.3 хувь, Өмнөд Солонгосын “Kospi” 0.5 хувь, Хонгконгийн “Hang Seng” 0.8 хувиар унасан байна. Харин Шанхайн “Shanghai Composite” болон Хятадын индексүүд 0.7 хувиар өсжээ. Азийн хөрөнгийн биржүүд энэ долоо хоногт донсолгоотой эхэлсэн билээ.

 

Хойд Солонгосын цөмийн туршилт бүс нутгийн зөрчлийг хурцатгаж магадгүй тул хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа аж. Үүний зэрэгцээ Хятадын үйлдвэрлэлийн салбар 17 дахь сардаа доогуур үзүүлэлттэй байсныг хөрөнгө оруулагчид дэлхийн эдийн засагт хоёр дахь удаагаа их хямрал болох дохио хэмээн үзжээ. Хятадын эдийн засгийн бууралтын үед аж үйлдвэрийн салбар нь худалдаа, хөрөнгө оруулалт багассаныг нөхөж байсан аж.

 

Харин Барууны хөрөнгийн биржүүд даваа гаригийн уналтын дараа өчигдөр /I.5/ багахан өсөлттэй хаасан байна. АНУ-ын “Dow Jones” индекс 0.1, “Standard & Poor's 500” 0.2 хувийн өсөлттэй байжээ.

 

Эрчим хүчний салбарын тухайд түүхий нефтийн ирээдүй тогтворжсон харагдаж байна. Нью-Йоркийн арилжааны биржид Америкийн нефть баррель нь зургаан центээр нэмэгдэж 36.03 ам.доллар болсон бол “Brent” маркийн нефтийн үнэ Лондоны биржид есөн центээр өсөж 36.51 ам.доллар болжээ. Харин АНУ-ын ам.доллар иений эсрэг суларч, еврогийн эсрэг чангарсан байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 "SAMSUNG" хоёр хуваагдаж магадгүй боллоо file МИX 2016.12.02 8344
28 ТӨРИЙН БАНКНЫ ЗАХИРАЛУУД, БОЛОН АВДАГ ЦАЛИНТАЙ НЬ ТАНИЛЦ. ?? file МИX 2016.11.24 9387
27 Эдийн засгийн алуурчны наминчлал МИX 2016.11.23 8093
26 Пак Гын Хе гадаадад хийх томилолт цуцлагджээ file МИX 2016.11.07 9185
25 Самсунг компани Засгийн газраасаа дэмжлэг авахын тулд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хувийн компанид их хэмжээний мөнгө хандивласан байж болзошгүй ажээ. file МИX 2016.11.07 9299
24 "Samsung" корпорацийн ашиг орлого 30 хувиар буурчээ file МИX 2016.10.28 9132
23 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/ МИX 2016.08.25 7980
22 Пак Гын Хэ: Монголын эдийн засаг, ардчилал илүү хөгжжээ МИX 2016.07.17 7437
21 “Кorea Electric Power” корпораци Монголд нарны цахилгаан станц барина file МИX 2016.05.16 9639
20 3- ХҮРТЭЛХ ЖИЛ АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭНЭ МИX 2016.05.09 10041
19 Солонгосын усан онгоцны үйлдвэрүүд хамгийн олон захиалга авчээ МИX 2016.04.27 11268
18 МОНГОЛЫН ХҮН АМЫН 70% НЬ ЯДУУРЧЭЭ file МИX 2016.03.29 9859
17 Хүүтэй мөнгө зээлэхийг хуулиар хоригложээ МИX 2016.03.24 10779
16 “Өндөр наран” орд 12.4 тонн алтны нөөцтэй МИX 2016.03.18 9945
15 Инчон хотын Олон улсын нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлэх таван буудлын нэг болохоор МИX 2016.03.17 10102
14 МОНГОЛЧУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОМООХОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛЖЭЭ / НИЙТЛЭЛ / МИX 2016.03.09 9788
» Пхеньяний мэдэгдлийн дараа Азийн хувьцаанууд уналаа МИX 2016.01.07 10261
12 Солонгос улс хямдралын "Black Friday" МИX 2015.09.25 11371
11 "Hyundai Car" компани Солонгос улсын нийт ажлын орон тооны арван хувийг бүрдүүлж байна file МИX 2015.09.03 11779
10 Google-ийн улирлын орлого 17 хувиар нэмэгджээ file МИX 2015.07.31 12002