
МОСКВА. /RIA Novosti/. Солонгосын хойгт Америкийн цэргүүдийг болон стратегийн зориулалттай зэвсэг байрлуулах талаар Өмнөд Солонгосын эрх баригчид тус улстай хэлэлцэж байна. Энэ тухай Ройтерс агентлаг Өмнөд Солонгосын цэргийн байгууллагын эх сурвалжийн мэдээллийг иш татан уламжилжээ.
Стратегийн чухам ямар хүчний тухай яригдаж байгааг эх сурвалж тодруулахаас татгалзсан байна.
АНУ болон Өмнөд Солонгос хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлэл Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсанаа мэдэгдсэнээс нэг өдрийн дараа гарч байгаа нь энэ юм. Олон улсын хамтын нийгэмлэг, тухайлбал цөмийн гол гүрнүүд Пхеньяны үйлдлийг буруушааж, бүс нутгийн байдлыг хүндрүүлж болзошгүй гэж болгоомжилж буйгаа илэрхийлсэн билээ.
Д.Жаргал
montsame.mn ees