메뉴 건너뛰기



СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос болон Монгол хоорондын эдийн засаг, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээр хоёр тал тохиролцлоо гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн хоёрдугаар дэд сайд Чо Тэ-юл, Монголын Зам, тээврийн сайд М.Зоригт нар өчигдөр Сөүл хотноо уулзаж, эрчим хүч, тээвэр, байгалийн баялгийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон гэж мэдэгдэлд дурджээ.


Өмнөд Солонгос-Монголын хамтарсан хорооны хоёрдугаар уулзалтад хоёр улсын Засгийн газрын байгууллагууд, тухайлбал, Гадаад хэрэг, Тээвэр, Сангийн яамны албаны хүмүүс оролцсон байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойгоо тохиолдуулан 2015 оны гуравдугаар сард Монголын нийслэл Улаанбаатар хотод хамтарсан хороо байгуулжээ.

Монголд дулааны цахилгаан станц барих болон бусад төсөлд оролцож байгаа Өмнөд Солонгосын компаниудад тулгарсан асуудалд дэмжлэг үзүүлэхийг Чо Тэ-юл М.Зоригтоос хүссэн гэж яам мэдэгдсэн байна. Харин М.Зоригт, уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгджээ.

Үүнээс гадна тэрбээр, Монголын дулааны системийг сайжруулж, автобусуудыг шинэчлэх зэрэг хөгжлийн төсөлд оролцохыг Өмнөд Солонгосоос хүссэн байна. Харин Чо Тэ-юл, Өмнөд Солонгосын хөгжлийн албаны ёсны тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих хэлэлцээр байгуулах санал дэвшүүлжээ.

Мөн НҮБ-ын Умард Солонгост авсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг Монголоос тэрбээр уриалсан байна.

Харин М.Зоригт, энэ оны эхээр цөмийн болон алсын тусгалтай пуужингийн туршилтыг Умард Солонгос хийсэнд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын хориг арга хэмжээний тогтоолыг Монголын Засгийн газар дагаж мөрдөхөд бэлэн буйг нотолжээ.

Д.Нямтулга

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
296 БНСУ -Хорт хавдрын 70%-ийг нь эмчилнэ file МИX 2019.01.02 160
295 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 185
294 БНСУ тамхины хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд нь үзэж байна file МИX 2019.01.08 195
293 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 210
292 ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА file МИX 2018.09.10 234
291 Солонгост ажил эрхлэх визээр орж ирсэн Хятад улсын иргэнийг баривчлалаа file МИX 2018.11.08 256
290 Гачондэ Гил эмнэлэг төрөлхийн зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд шинэ амьдралыг бэлэглэлээ file МИX 2018.11.07 275
289 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 286
288 АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 292
287 Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ. file МИX 2018.08.07 293
286 Муу сүнсээ хөөх зорилгоор авсанд орж унтсан эмэгтэй бүтэж нас баржээ МИX 2018.08.07 306
285 Солонгсын Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 47 хувиар өсжээ. file МИX 2018.09.12 313
284 Өсвөр насны хүүхдийн гэмт хэргийн тоо 240,000-д хүрчээ file МИX 2018.10.11 315
283 Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 342
282 “КАРНИВАЛ” ЗАГВАРЫН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЖЭЭ МИX 2018.07.17 379
281 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 386
280 ХОЁР СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН САЙД НАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ МИX 2018.06.26 395
279 Өмнөд Солонгосын эмч нар үр хөндүүлэх мэс засал хийхээс татгалзах болжээ file МИX 2018.09.12 402
278 Солонгосчууд цахилгаан соронзон галт тэргийг Улаанбаатарт явуулах боломжтойг танилцууллаа file МИX 2019.05.24 409
277 Солонгосын дайнаар салж хагацсан гэр бүлүүдийн гишүүн 181 хүн энэ сард төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар сонгогджээ file МИX 2018.08.07 417