메뉴 건너뛰기


СӨҮЛ. /TASS/. Умард Солонгос тав дахь удаагийн цөмийн туршилтаа тавдугаар сарын эхээр явуулах гэж байгаа тухай Өмнөд Солонгосын Засгийн газар дахь энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж мэдээллээ.

“Сүүлийн өдрүүдэд Пёнан-Пукто мужийн цөмийн туршилтын талбайд хүмүүсийн хөдөлгөөн, барилгын ажил, цэргийн техникийн хөдөлгөөн эрс идэвхжиж эхэлснийг тагнуулын мэдээ харуулж байна. Энэ нь цөмийн ээлжит туршилт явуулахад бэлтгэх ажил дуусч байгаатай холбоотой гэж бид үзэж байгаа” гэж эх сурвалж ярьсан байна.

Эх сурвалжийн үзэж байгаагаар, туршилтыг тавдугаар сарын эхээр зохион байгуулахаар товлосон Солонгосын Хөдөлмөрийн намын их хуралд зориулан явуулах гэж байгаа бололтой. “Үүний дараа Умардын эрх баригчид хэмжээг нь жижигрүүлсэн цөмийн цэнэгт хошууны туршилт амжилттай болсон тухай мэдэгдэх байх. Энэ нь жинхэнэ ёсоор шаардлага хангасан цөмийн зэвсгийг армийн зэвсэглэлд хүлээн авах эцсийн үе шат болно” гэж эх сурвалж онцлон дурджээ.

Түүнчлэн Умард Солонгос баллистик пуужинд суурилуулсан цөмийн цэнэгт хошуу туршихаар бэлтгэж байгаа тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам өнөөдөр мэдээлсэн байна.

Д.Жаргал

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ file МИX 2016.05.16 5409
135 Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ [1] МИX 2016.05.09 48554
134 Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ file МИX 2016.05.05 22848
133 Монголын сэтгүүлчид "Yonhap" агентлагт зочлов file МИX 2016.05.02 32192
132 Нобелийн шагналтнууд Умард Солонгост лекц уншина file МИX 2016.05.02 22210
131 "Чингис хаан" нисэх буудалд онгоцны 9 зогсоол ашиглалтад оржээ file МИX 2016.05.02 5531
130 Солонгос гаралтай Америкийн иргэн 10 жил хоригдох ялаар шийтгүүлэв file МИX 2016.04.29 30440
129 Японы визтэй иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө виз авдаг боллоо file МИX 2016.04.27 14662
128 Улаанбаатар - Пусан чиглэлийн нислэг 2 талдаа 441,600вон байхаар одоогоор албан ёсоор мэдэгдээд байна. file МИX 2016.04.26 42482
127 БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ МИX 2016.04.26 5796
126 Монголруу 50 хүртэл КГ жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо file МИX 2016.04.21 6557
125 Солонгос эмч нар монгол хүүхдүүдэд мэс засал хийв file МИX 2016.04.18 13427
» Умард Солонгос цөмийн тав дахь туршилт явуулахаар төлөвлөж байна file МИX 2016.04.18 12997
123 Ж.Довчинсүрэн: Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна МИX 2016.04.11 5934
122 ЧЭЖҮД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРААРАЙ МИX 2016.04.11 14917
121 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх (2) МИX 2016.04.11 21865
120 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх МИX 2016.04.11 24972
119 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 5873
118 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 35037
117 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23142