메뉴 건너뛰기


БНСУ-ын Пхёнтхэк хотод нэгэн эмэгтэй орон сууцны цонхоор хүүхдүүдээ шидэж буй бичлэг шуугиан тариад байна. Орон сууцанд гал гарах үеэр гэртээ гурван хүүхэдтэйгээ хамт байсан эмэгтэйд хүүхдүүдээ хэрхэн аврах вэ гэдэг асуудал үүсчээ. Гал улам хүчтэй асч, хормын төдийд байшинг бүхэлд нь бүрхсэн байна. Эмэгтэйд дөрвөн давхрын цонхоор үсрэх үү, эсвэл шатаж буй байшинд хүүхдүүдтэйгээ үлдэх үү гэдэг сонголт тулгарсан аж. Байшингийн гадна харж зогссон хүмүүс “Хүүхдүүдээ шид, зүгээр л шидчих” гэж зэрэг зэрэг орилж байжээ. Ингээд удалгүй бүсгүй хүүхдүүдээ нэг нэгээр нь цонхоор шидэж эхэлжээ. Хүүхдүүд нь нэг, гурав болон дөрвөн настай юм байна. Ингээд хүүхдүүдээ гаргасны дараа өөрөө үсэрсэн байна. Аз болоход тэд бэртэж гэмтээгүй, эрүүл саруул үлдэж, галаас аврагдсан гэнэ. Тэднийг байшингийн ойролцоо явж байсан Осаны агаарын бааз дахь АНУ-ын цэргүүд аварчээ.huuhed.jpg



Бүсгүй хүүхдүүд нь маш их айж, уйлж байсан ч үүнээс өөр сонголтгүй байсан гэж CNN агентлагт ярьсан юм. Түүнчлэн түүний нөхөр Принс Энёоко эхнэр хүүхдүүдийг нь аварсан хүмүүст ямар их баярлаж байгаагаа илэрхийлэхэд ч багадаж байна. Насан туршдаа өртэй боллоо гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Тэд Нигерийн иргэд бөгөөд Өмнөд Солонгос улсад цагаачлан амьдардаг аж. 




Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
136 ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ file МИX 2016.05.16 5627
135 Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ [1] МИX 2016.05.09 48809
» Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ file МИX 2016.05.05 23071
133 Монголын сэтгүүлчид "Yonhap" агентлагт зочлов file МИX 2016.05.02 32392
132 Нобелийн шагналтнууд Умард Солонгост лекц уншина file МИX 2016.05.02 22435
131 "Чингис хаан" нисэх буудалд онгоцны 9 зогсоол ашиглалтад оржээ file МИX 2016.05.02 5773
130 Солонгос гаралтай Америкийн иргэн 10 жил хоригдох ялаар шийтгүүлэв file МИX 2016.04.29 30637
129 Японы визтэй иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө виз авдаг боллоо file МИX 2016.04.27 14859
128 Улаанбаатар - Пусан чиглэлийн нислэг 2 талдаа 441,600вон байхаар одоогоор албан ёсоор мэдэгдээд байна. file МИX 2016.04.26 42746
127 БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ МИX 2016.04.26 6033
126 Монголруу 50 хүртэл КГ жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо file МИX 2016.04.21 6803
125 Солонгос эмч нар монгол хүүхдүүдэд мэс засал хийв file МИX 2016.04.18 13647
124 Умард Солонгос цөмийн тав дахь туршилт явуулахаар төлөвлөж байна file МИX 2016.04.18 13239
123 Ж.Довчинсүрэн: Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна МИX 2016.04.11 6148
122 ЧЭЖҮД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРААРАЙ МИX 2016.04.11 15111
121 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх (2) МИX 2016.04.11 22109
120 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх МИX 2016.04.11 25232
119 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 6072
118 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 35249
117 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23386