메뉴 건너뛰기



Бан Ги Мун ирэх 2017 онд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас буусныхаа дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар мэдээлэл таржээ. Бан Ги Мун өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын Аньдун хотод айлчилсныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлтэй холбоотой хэмээн харж байгаа аж.

pan.jpg

Бан Ги Мун Нью-Йорк руу буцахын өмнө Аньдунд “UNESCO” олон улсын байгууллагын дэлхийн өвд бүртгэгдсэн Чусоны үеийн хийцтэй тосгоноор зочилжээ. Тэнд тэрбээр Чусоны үед алдартай байсан эрдэмтэн Ю Сонрьоны дурсгалд зориулан мөнх ногоон мод суулгаж, үр хойч нь болох ахмад настнуудтай зоог барьсан аж. Шүүмжлэгчид түүнийг Ю Сонрьоноор дамжуулан хотын иргэдийн сэтгэлийг урвуулахыг хичээсэн хэмээн харджээ. Бан Ги Мун Өмнөд Солонгосын эрх барих Сэнури намаас ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай аж. Сэнури нам нь Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн ард иргэдийн дэмжлэгийг илүүтэй авдаг байна.

Бан Ги Мун өмнө нь Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдаар ажиллаж байв.

Эх сурвалж: The Korea Times

Б.АНХТУЯА

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
31 Пак Гын Хэгийн дахин нэг туслахыг саатуулжээ file МИX 2016.11.07 1427
30 Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ file МИX 2016.10.28 1580
29 АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байна file МИX 2016.08.25 1395
28 Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв file МИX 2016.08.21 1571
27 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав file МИX 2016.07.18 1589
26 Байгалийн түүхийн музейг БНСУ-ын тусламжаар шинэчилнэ МИX 2016.07.17 2712
25 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар”-ын танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. МИX 2016.07.17 1926
» Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших үү? file МИX 2016.05.30 2060
23 Солонгос улс Этиоп улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд тусламж үзүүлэхээр болжээ МИX 2016.05.30 1436
22 Өмнөд Солонгос улсад сонгуулийн сурталчилгаа 13 хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ МИX 2016.03.29 1559
21 Трамп сонгогдвол Япон, Өмнөд Солонгосоос цэргээ татна МИX 2016.03.28 1586
20 Солонгос улсын Их Хурлын гишүүдэд өгөх бэлгэнд хяналт хийж эхэлжээ МИX 2016.02.02 2084
19 Пхеньяны цөмийн хүчин чадлыг тооцоолжээ МИX 2016.01.07 1870
18 Улсын Их Хурлын гишүүн Ан Чол Сү намаасаа албан ёсоор гарчээ МИX 2015.12.18 1869
17 Солонгос, Япон, АНУ-ын гурван талын яриа хэлцээ болно МИX 2015.12.03 2335
16 Солонгос улс 2025 онд болох APEC байгууллагын чуулга уулзалтыг зохион байгуулах боллоо МИX 2015.11.19 2009
15 Ерөнхийлөгч Пак Гын Хе 14-21-ний өдрүүдэд гадаад айлчлал хийнэ МИX 2015.11.12 2237
14 65 сая воны авилгал авсан Их Хурлын гишүүнд дөрвөн жил хорих ял оноолоо МИX 2015.11.12 2002
13 Дэд сайдууд ажлаа өгч дууслаа МИX 2015.11.06 2359
12 Хүчингийн хэрэгт шалгагдаж буй Их Хурлын гишүүн сайн дураараа огцорлоо МИX 2015.10.14 2026