메뉴 건너뛰기


  • Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.

1) БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах
2) Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцааж өгөх
3) БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах

- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон хүрээнд үйлчилгээний хураамж авна. 
- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах юмуу визтэй холбоотой ЭСЯ-ны зааврыг зөрчсөн тохиолдолд ЭСЯ-наас захиргааны арга хэмжээ авна.
- Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлэхдээ шаардлагагүй бичиг баримт шаардах, үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах, бүрдүүлэх материалын талаар тодорхой бус тайлбар өгөх зэрэг үйлчилгээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд иргэд санал хүсэлтээ ЭСЯ-нд тодорхой мэдэгдэхийг хүсье.

  • Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга

A. Passport Express International

-Байршил: Хан-Уул дүүрэг Нархан хотхон 59/с (ЭСЯ-ны дэргэд)
-Утасны дугаар : (976)9006-0152
-Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~18:00

B. Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг

-Байршил: Хан-Уул дүүрэг Galaxy tower 2-р давхар (ЭСЯ-ны дэргэд)
-Утасны дугаар :(976) 7012-4909
-Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~18:00

C. Hang-Mong Law

-Байршил: Bridge Plaza Building 402тоот (15р хороолол "Bridge Group" барилга 402тоот)
-Утасны дугаар :(976) 11-46-3005~3007
-Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~18:00

D. Chinggis Global

-Байршил: МУБИС-ийн автобусны буудлын дэргэд "Chinggis Journey" компани 2-р давхар
-Утасны дугаар :(976) 9916-6177, (976)-11-32-1770
-Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~12:30 , 13:30-18:00

E. Mongol Namshin

-Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга
-Утасны дугаар :(976) 7014-3332
-Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~18:00

F. GH&F

-Байршил: "Бэгдү" орон сууц 59-р байр 303тоот (10-р хороолол "МТ" ШТС-ын ард)
-Утасны дугаар :(976) 7722-7700, (976) 7722-7744
-Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~18:00

G. Mongol News

-Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)
-Утасны дугаар :(976)11-32-8988
-Ажилыг цаг : Даваа Баасан 09:00~18:00

  • Виз мэдүүлэх журмын танилцуулга

(1-р шат) : Визний анкетыг бөглөх

Анкетын загвар нь Элчин сайдын яамны цахим хуудаснаас мөн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авч ашиглах

- Элчин сайдын яамны цахим хуудас ( http://mng.mofa.go.kr/worldlanguage/ ) –аас татаж авах боломжтой. (2015 оны 6-р сарын 18-ны өдрөөс шинэчлэгдсэн анкетын загварыг ашиглана.) 
- Анкетыг заавал солонгос эсвэл англи хэлээр бөглөх (Овог нэрийг заавал англиар бичнэ).

※ Виз олгох зөвшөөрлийн дугаар буюу визний зөвшөөрлийн код

- Хүлээн авах байгууллага : Төлөөлөн гүйцэтгэх байгууллага

- Бүрдүүлэх бичиг баримт : БНСУ-ын цагаачлалын албанаас виз олгохыг зөвшөөрсөн дугаар авсан тохиолдолд анкет, хураамж мөн гадаад паспорт (хуулбар)-ыг бэлдсэн байх ба анкетны дээд хэсэгт зөвшөөрлийн дугаарыг тэмдэглэн өгөх

(2-р шат) : Виз мэдүүлэхэд шаардлагатай материал

Виз мэдүүлэхэд шаардлагатай материал

※ Монгол хэл дээрх материалыг заавал солонгос хэл дээр орчуулах

※ Нийгмийн даатгалын дэвтэр болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг орчуулах шаардлагагүй.

(3-р шат) : Бүртгэлийн хураамж

Интернэтээр шилжүүлэг хийх боломжгүй ба төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.

  • Виз шалгах хураамж

- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз : Хураамжгүй
- Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз : 60USD
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : Хураамжгүй
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз : Хураамжгүй

Хураамж нь виз олгох хураамж биш визний материалыг шалгах хураамж учраас виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.

(4-р шат) : Виз мэдүүлэх (Төлөөлөн гүйцэтгэх байгууллага)
(5-р шат) : Ярилцлага

· Гэрлэлт (F-6)–ийн виз мэдүүлэгч болон ярилцлаганд орох шаардлагатай гэж үзсэн виз мэдүүлэгч ярилцлаганд орно
· Ярилцлагын цагийг виз мэдүүлэгчид утсаар мэдэгдэнэ
· Ярилцлагын үед бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авчирна

(6-р шат) : Гадаад паспортыг буцаан олгох

· Виз олгох хугацаа нь энгийн визний хувьд ажлын 7 өдөр, гэрлэлтийн виз нь 2 сар шаардагдана
· Визний материалыг шалгасны дараа гадаад паспортан дээр визийг даран виз мэдүүлэгчид олгоно
· Виз олгохоос татгалзсан тохиолдолд БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад паспортыг буцаан олгохдоо виз татгалзсан тайлбарыг бичгээр мэдэгдэнэ

- Виз олгохоос татгалзсан дэлгэрэнгүй тайлбарыг утсаар өгөх боломжгүй.
- Виз олгохоос татгалзсан тохиолдолд, онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацаа нь дараах байдлаар хязгаарлагдах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана.
- Анх удаа виз татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш 3 сарын дотор виз мэдүүлэх боломжгүй.
- Сүүлийн 3 жилийн дотор дараалан 2 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 6 сарын дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.
- Сүүлийн 3 жилийн дотор дараалан 3 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.

☞ БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны виз олголт нь консул тухайн виз мэдүүлэгчийг БНСУ-д зорчихийг санал болгож буй бөгөөд БНСУ-ын хилээр нэвтрэх үед дахин шалгадаг болохыг анхаарна уу.

  • Визний материал мэдүүлэх журмын өөрчлөлтийн тухай

- БНСУ-д зорчихыг хүссэн монголчуудын виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх үүднээс шинэчлэгдсэн журам 2016 оны 4-р сарын 4-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн.
- Үүний дагуу шинэ визний журмын Visa Finder-т өөрчлөлт орсон болно.
- http://mng.mofa.go.kr/korean/as/mng/consul/visa/index.jsp энэ холбоосоор орж 63 дугаар мэдээллийг үзнэ үү.

Хоёр талт харилцаа ---> Мэдээ, мэдээлэл хэсгийн 31-рт байгаа 'виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх' гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.

Хоёр талт харилцаа ---> Мэдээ, мэдээлэл хэсгийн 32-рт байгаа 'Visa Finder mongolian version' гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү. 
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авна уу.

  • БНСУ-ын ЭСЯ-ны визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж

1> Хадгаламжийн нэр : БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж
2> Хадгаламжийн хэмжээ : 5 сая
3> БНСУ-ын ЭСЯ-ны тогтоосон харилцах банк : Хаан Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Хас Банк, Төрийн Банк, Улаанбаатар Хотын Банкнуудын зарим салбар
4> Хадгаламж эзэмшигчийг баталгаажуулах тухай : 
Виз мэдүүлэгч нь өөрийн нэр дээрх БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж нээлгэсэн гэрээ болон банкны дэвтрийн хуулбарыг визний анкет болон холбогдох материалын хамт өгнө.
5> Хадгаламжийн дансаа хаах тухай : Тухайн иргэн заавал өөрийн биеэр очих ёстой.

1) Эх орондоо ирсний дараа БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хилээр орж гарсан дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
2) Хил дээрээс буцсан тохиолдолд, буцсан огнооны дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
3) Виз мэдүүлэгч өөрийн хүсэлтээр виз авахаас татгалзах тохиолдолд паспорт, хадгаламжийн дэвтэр болон виз татгалзсан шалтгааны талаарх тайлбарын хамт өөрийн биеэр авч очно.

  • Харин суралцах виз хүсэгчдийн анхааралд: 

Үндсэн ангид элсэх виз(D-2) - Виз мэдүүлэх арга болон бүрдүүлэх бичиг баримт:

"Солонгосын визийн журам"-ын дэлгэрэнгүй мэдээлэл

Хэлний бэлтгэлд суралцах виз(D-4) - Виз мэдүүлэх арга болон бүрдүүлэх бичиг баримт:

"Солонгосын визийн журам"-ын дэлгэрэнгүй мэдээлэл

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
32 Ур чадвартай ажилчныг шалгаруулах (E-7-4 оноот визний 4улирлын шалгаруулалтын материалыг 10.01~10.04хүртэл file МИX 2018.09.18 2459
31 ''Зорчигчийг урьдчилан шалгах тухай систем'' МИX 2018.04.03 1089
30 2018оны 4сарын 2-ноос эхлэн F1-5 статусд орох өөрчлөлт> file МИX 2018.03.30 10230
29 мөнгө угаах -гэмт хэрэг file МИX 2018.03.30 9259
28 Онлайн виз сунгалт.(1345) file МИX 2018.03.02 14442
27 Гадаад иргэдэд зориулсан амьдралын лавлах - "Пёнчан 2018" өвлийн олимп” file МИX 2018.02.14 1203
26 KIIP хөтөлбөрийн 5 шатны хичээлийг 2018оны 2сарын 12 ноос эхлэн 80хувиас дээш ирцтэй бол онлайнаар давтан үзэх боломжтойг мэдээлжээ. file МИX 2018.02.12 1388
25 2017 онд нийт хууль бус 31,237гадаад иргэн баривчлагдан байна. file МИX 2018.01.17 1080
24 Жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийх 2018 file МИX 2018.01.17 1339
23 Пёнчан олимп үзэх тасалбартай гададаадын иргэдийн оршин суух хугацааг 30 хүртэл хоногийн хугацаанд сунгаж өгнө. file МИX 2018.01.09 1865
22 2018. 01. 01 ~ 2018. 03.31 хооронд тамга даралгүй “хилээр нэвтрэх хуудас file МИX 2017.12.08 2248
21 Иммигрэйшин мэдээлэл file МИX 2017.10.24 3237
20 Цагаачлалын албаны торгуулийн мэдээлэл. file МИX 2017.09.08 2470
19 Олон удаа хил хилээр нэвтрэх журамд орсон өөрчлөлттэй танилцана уу file МИX 2017.02.13 10699
18 Худалдааны виз (D-9-1) file МИX 2016.11.07 9213
17 БНСУ-д амьдарч буй монголчуудын тоо 32.938 хүрсэн байна. file МИX 2016.11.07 12401
» "Солонгосын визийн журам"-ын дэлгэрэнгүй мэдээлэл [1] МИX 2016.07.22 23838
15 (Мэдээлэл) - Визний ангилал солих болон сунгахтай холбогдуулан- file МИX 2016.07.20 20980
14 Инчоны цагаачлалын албанаас урьдчилан цаг авах журмыг 5сарын 2-ноос хэрэгжүүлэхээр боллоо file МИX 2016.04.26 3026
13 2 сарын 1 -ээс цаг авдаг боллоо file МИX 2016.02.02 2736