메뉴 건너뛰기


СӨҮЛ./TASS/. Гадаадад ажиллаж буй Умард Солонгосын дипломат ажилтнуудын хүүхдүүдийг ойрын хугацаанд эх орондоо яаралтай буцаж ирэхийг шаардсан тушаалыг тус улсын эрх баригчид гаргасан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын мэдээллийн “Ёнхап” агентлаг улсынхаа Үндэсний тагнуулын газар дахь эх сурвалжийн мэдээлснийг иш татан уламжиллаа.

Уг шийдвэр нь Умардын дипломат ажилтнууд суугаа улс орноосоо оргон зугтах тохиолдол гарах болсныг таслан зогсоох зорилготой аж.

Сүүлийн үед Сөүлийн эрх баригчдад хандан улстөрийн орогнол олгохыг хүссэн хүсэлт Умардын дипломат ажилтнуудаас ирэх болсонтой холбоотойгоор Өмнөд Солонгосын парламентын гишүүд тус улсын Үндэсний тагнуулын газрын удирдлагыг байлцуулан асуудлыг хэлэлцжээ.  

Сануулан дурдахад, Лондонд суугаа БНАСАУ-ын элчин сайдын яамны зөвлөх Тэ Ён Хо хэдхэн өдрийн өмнө Өмнөд Солонгос руу зугтан гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Умард Солонгосын мэдээллийн КСNA агентлаг мэдэгдэхдээ “Тэ Ён Хо бол улсын өмч хөрөнгийг шамшигдуулсан гэмт этгээд мөн” гэжээ. Харин Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын газар уг мэдэгдлийг няцааж “Умардын энэн дипломатч улсын мөнгө хөрөнгө завшсан хэрэгт ямар ч холбогдолгүй” гэдгийг дурдсан байна.

1222.jpg


Д.Нямтулга    

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
40 Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг Пёньянд айлчлахыг урьжээ МИX 2019.09.16 180
39 Хойд Солонгост үүрэн холбооны 6 сая хэрэглэгч бий file МИX 2018.11.07 269
38 Хойд Солонгос ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ МИX 2018.03.02 835
37 ХОЙД СОЛОНГОС 140 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ХАМТЛАГАА ПЁНЧАН РУУ ИЛГЭЭНЭ МИX 2018.01.17 926
36 Хойд Солонгос улс өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ МИX 2018.01.02 1306
35 Хойд Солонгос улс 19 нэр төрлийн ухаалаг утас үйлдвэрлэж байна МИX 2017.06.21 1241
34 Японы тал Ким Чен Намын хурууны хээг Малайзад хүлээлгэн өгөв МИX 2017.03.13 2058
33 Хойд Солонгос өөрийн нутагт байгаа Малайзийн иргэдийг барьцааллаа МИX 2017.03.08 1483
32 Хойд Солонгосын Элчин сайд Малайзаас явлаа МИX 2017.03.08 1592
31 Малайз болон Умард Солонгосын дипломат сөргөлдөөн улам хурцадлаа МИX 2017.03.08 1549
30 Жөн Намын үхэлтэй холбогдуулан Пхеньян анх удаа мэдэгдэл хийв file МИX 2017.02.23 1594
29 Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харвах өдөр ойртож байна МИX 2017.01.02 2006
28 БНАСАУ шумбагч усан онгоцноос Пуужингийн туршилт хийв. file МИX 2016.08.25 2019
» БНАСАУ дипломат ажилтнуудын хүүхдүүдийг эх орондоо ирэхийг тушаав file МИX 2016.08.25 2020
26 Ким Жон Уны хүргэн болох өрсөлдөөн Хойд Солонгост өрнөж байна МИX 2016.05.30 7442
25 Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа МИX 2016.03.18 2114
24 Обама Умард Солонгост дахин хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.17 2357
23 Умард Солонгост баривчлагдсан америк оюутанд 15 жил хорих ял оноов МИX 2016.03.17 2233
22 Пхеньян, Сөүлийн харилцааг зохицуулагчийг шинээр томилжээ МИX 2016.01.21 2277
21 Ким Жөн Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв МИX 2015.12.18 2354