메뉴 건너뛰기


КОПЕНГАГЕН. /Sputnik/. “Facebook” байнга ашигладаг хүмүүс гутралд ордог байна. Нийгмийн сүлжээг ашиглахгүй байвал сэтгэл санаа өөдрөг байдгийг “аз жаргалын судлаачид” олж тогтоосон байна.  

Данийн нийслэл Копенгаген хотод орших Аз жаргалын судалгааны хүрээлэнгийн судлаачид нийгмийн сүлжээг ашиглагчдын хоёр бүлгийг харьцуулсан байна. Эхний бүлэг “Facebook” байнга ашиглаж, хоёр дахь бүлэг долоо хоногийн турш нийгмийн сүлжээг огт хэрэглээгүй байна. Судалгааны өмнө, оролцогчдын 94 хувь нь “Facebook”-т өдөр тутам ордог байжээ.

“The Local” сонинд мэдээлснээр, “Facebook” хэрэглэхээ больсон хүмүүсийн сэтгэл ханамжийн түвшин 7.56-аас 8.12 болж өсөн, аз жаргалын дундаж түвшин нэмэгджээ.  Гэвч  хэрэглэхээ үргэлжлүүлсэн бүлгийн аз жаргалын оноо 7.67-оос 7.75 болсон байна.

Нийгмийн сүлжээнд буй бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулах хандлагаас уг ялгаа гарсан гэж Аз жаргалын судалгааны хүрээлэнгийн захирал Майк Викинг үзэж байна.  

“Бидний бодит байдлын ойлголт, бусдын амьдралын жинхэнэ дүр зургийг "Facebook” гуйвуулдаг. Бусад хүмүүс юу хийж байгаатай хүмүүс өөрсдийгөө харьцуулдаг бөгөөд хүмүүс нийгмийн сүлжээнд ихэвчлэн эерэг нийтлэл тавьдаг учир маш их нэг талыг барьсан бодит байдлын ойлголтыг бидэнд төрүүлдэг” гэж тэрбээр хэлжээ.

Х.Аминаа

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
28 세계 외국인 말하기 대회2019.05.14 file МИX 2019.03.18 823
27 TOEFL гэж юу вэ?TEPS гэж юу вэ? TOPIC гэж юу вэ? file МИX 2019.03.09 1862
26 ЭСЯ-ны дэргэдэх "Mongolian Weekend School Suwon " file МИX 2019.03.07 753
25 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг] file МИX 2018.10.02 995
24 Монгол, солонгос хэлэнд шинэ үг нэмэгдэж байна file МИX 2018.08.07 1143
23 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file МИX 2018.02.05 1471
22 Солонгост сурсан зүйлээ ажил болгоё гэж “Ногоодой” брэндийг санаачилсан МИX 2017.09.08 2468
21 2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай file МИX 2017.02.03 4108
20 КЛИНТОНУУДЫН МӨНГӨ МИX 2016.11.23 16285
19 Солонгосын ШИЛДЭГ 10 их сургууль file МИX 2016.11.23 26212
» “Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна МИX 2016.11.10 14743
17 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1967
16 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1838
15 ‎Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ file МИX 2016.05.02 1479
14 GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1949
13 "Google books” эрдэнэсийн сан МИX 2016.03.29 1474
12 Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 2104
11 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1989
10 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1851
9 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1776