메뉴 건너뛰기


Пак Гын Хэ өмгөөлөгч авчээ

2016.11.16 10:22

МИX Уншсан:1523


СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ өөрийн хууль ёсны төлөөлөгчөө сонгожээ.Эх сурвалжуудын мэдээлснээр, тус улсад дэгдээд буй улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Пакийг прокурорууд  өнөөдөр эсвэл маргааш байцааж магадгүй.

procedur.jpg

Ерөнхийлөгч Пак өөрийн дотны найз Чой Чүн Силд хэлэх үгнийхээ нооргийг өгч, засуулдаг гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 24-нд гарсан юм. Ийм мэдээлэл гарсны дараа, Чой овогт эмэгтэйгээс зөвлөгөө авдаг байснаа Пак Гын Хэ албан ёсоор хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлалт гуйхын сацуу прокуроруудад байцаалт өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ.

Чой овогт эмэгтэйг төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Ерөнхийлөгчийн тамгын газрын тусламжтайгаар байгуулсан хоёр сангийн мөнгөнөөс завшсан гэх хэргүүдэд сэжиглэн баривчилсан юм.

Тэгвэл өнөөдөр Хөх ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улсын Үндэсний хүний эрхийн комиссын Байнгын хорооны гишүүн асан Ёо Ён Ха нь Ерөнхиийлөгч Пакийн ашиг сонирхлыг төлөөлөх хүнээр сонгогджээ.

Чой овогттой холбоотой дуулиан шуугианы улмаас Өмнөд Солонгос даяар засгийн газрын эсрэг олныг хамарсан жагсаал цуглаан болж, ард иргэд болон сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Пакаас огцрохыг нэг бус удаа шаардсан юм.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
51 THAAD-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ АНУ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ file МИX 2017.04.28 1666
50 Ардчилсан нам доторх эхний шатны сунгаанд Мүн Жэ Ин яллаа file МИX 2017.03.28 1960
49 Пак Гын Хэ: Прокурортой хамтран ажиллахад бэлэн file МИX 2017.03.15 1749
48 "Пак Гын Хэ Хөх ордныг орхин явлаа file МИX 2017.03.13 1735
47 Ерөнхийлөгч Пак Гын Хег намаас нь албадан гаргахаар хэлэлцжээ file МИX 2017.02.08 1850
46 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй МИX 2017.02.02 1572
45 2017онд Дэлхийн 11 оронд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана file МИX 2017.01.31 1898
44 Пак Гын Хе-г огцруулах эсэхийг 3 сарын 13-ны өдөр гэхэд шийдвэрлэхээр болжээ file МИX 2017.01.29 1719
43 Пак Гын Хэг нүцгэн байдалтайгаар зуржээ file МИX 2017.01.25 1557
42 Солонгос улсын дөрвөн улс төрч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухайгаа мэдэгджээ file МИX 2017.01.17 1943
41 Олон нийтийн саналаар Бан Ги Мүн тэргүүлээд байна file МИX 2016.12.28 1762
40 29 хууль тогтоогч "Сэнүри" намаас гарч шинэ нам байгуулна МИX 2016.12.28 1718
39 Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч аюулгүй байдлыг чухалчилж байна file МИX 2016.12.12 1579
38 Сөрөг хүчнийхэн Пак Гын Хэг огцруулахад хангалттай тооны санал цуглуулжээ МИX 2016.11.30 2093
37 "Сэнүри" намын нэр хүнд найман долоо хоногийн турш унасаар байна. file МИX 2016.11.28 1664
36 Солонгосын улс төрийн орчин МИX 2016.11.28 1723
35 Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцорч магадгүй. file МИX 2016.11.28 5360
34 Пак Гын Хэ засгийн газрын хуралдаанд оролцохгүй МИX 2016.11.22 1478
» Пак Гын Хэ өмгөөлөгч авчээ file МИX 2016.11.16 1523
32 Сенүри намаас сонгогдсон Их Хурлын гишүүд нийт ард түмнээс уучлалт гуйжээ file МИX 2016.11.07 1606