메뉴 건너뛰기


БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр явахыг хүсэгч иргэд Та бүхнийг Солонгосын Хөдөлмөрийн биржээс “татуулах, нэр цохон санал ирүүлэх, зурагаар сонгуулах, шалгалтын дугаар кодоор татуулах” гэх зэргээр хэн нэгэн этгээд хандаж байвал энэ нь ямар ч нөхцөл боломжгүй зүйл болохыг анхаарна уу!

Учир нь БНСУ-ын гадаадаас ажиллах хүч сонгох үйл явц зөвхөн програмын тусламжтайгаар явагддаг бөгөөд солонгосын ажил олгогч нь ажилтан сонгох явцдаа ажил хайгчийн хувийн мэдээллийг програмаар харах боломжгүй байдаг. Хувийн мэдээллийг ингэж хааснаараа гадны нөлөөгүйгээр ажил хайгчийг сонгох боломж үүсдэг байна. Энэхүү хаалтыг програмдаа нэвтрүүлснээр БНСУ-ын АҮХНГ-д НҮБ-аас 2011 онд “Төрийн үйлчилгээний байгууллагын авлига, хээл хахуульгүй шударга систем” гэдэг хүндэт шагнал хүртээсэн байна.

Энэхүү зуучлах програмд ажил хайгчийн дугаар код, овог нэр, цээж зураг болон бусад хувийн мэдээлэл нууцлагдсан байдаг. Учир нь Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хүний хувийн мэдээллийг харах боломжийг програмаар хориглосон. Зөвхөн ажил хайгч, ажил олгогч хоёр Хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсгээ зурснаар ажил хайгчийн хувийн мэдээллийг харах боломж үүсдэг.

solongosgeree.jpg

Хууль бусаар нэр зааж сонгох, ажилд зуучлах явдлыг бүх шатанд таслан зогсоосон арга хэмжээг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоонд тусгаж, програмд нэвтрүүлсэн нь ухаалаг шийдэл болсон байна. Солонгосын ажил олгогч нь зуучлах нэрийдлээр буюу хууль бусаар хүн сонгох зорилгоор Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр очсон ч тухайн ажил хайгчийн зураг болон нэрийг Хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа харах боломжтой учраас зөвхөн Хөдөлмөрийн биржээс санал болгосон хүнийг л буюу тавьсан шалгуур хангасан хүнийг л авах боломжтой юм.

 

Иймд, иргэд та бүхний мэдээлэл хомс, сонор сэрэмжгүй байдлыг ашиглан залилан мэхлэх гэмт хэргийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

Эх сурвалж: http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/511 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Мэргэжлийн сургалтын хөтөлбөр [1] МИX 2018.03.30 11358
31 Ажилд авна: Үл хөдлөх хөрөнгийн зууч dorj 2024.01.07 463
30 Ondor huutei hugatsaatai hadgalamj bdag yum bn jiliin 20% mongold Star 2022.11.15 721
29 Чолланамду Бусонгүн-д ажил байна. Урнаа 2019.09.20 895
28 ER EM DALAIN BAITSAINII AJIL BAINA> МИX 2016.05.02 1476
27 Hoolnii gazar ajil baina EMEGTEI МИX 2016.05.02 1602
26 Ajil haij baina 1 er МИX 2016.05.02 1750
25 1 uruu bair baina МИX 2016.05.02 2117
24 buudaliin em ajil baina МИX 2016.05.02 2204
23 bair baina 1 oroo 1 sayiin baritsaatai МИX 2016.05.02 2318
22 buudliin arbait hiine МИX 2016.05.03 2319
21 Тэгүд машины дугуй дахин боловсруулах үйлдвэрт 3 эрэгтэй ажилчин авна. МИX 2016.05.06 2340
20 사가정역 oirhon bair baina 2 room МИX 2016.05.16 2395
19 Achaa achih/tegpe/ 2 eregtei awna МИX 2016.05.02 2443
18 사당역 택배 arba baina. МИX 2016.05.03 2459
17 ILSAND AJIL BAINA МИX 2016.05.02 2488
16 2 oroo bair baina mgl town oirhon МИX 2016.05.02 2500
15 Eregtei arbait bna. МИX 2016.05.16 2526
14 Oedoliin vildvert indvvchin ajild avna 회기동 01029346452 МИX 2016.08.21 2592
13 Гольфийн талбайн машин угаалгын газар ажиллах 20-35 насны залуусыг бүртгэж байна. МИX 2016.05.06 2593
12 setakt er em ajil bn 01032755637 МИX 2016.08.21 2594