메뉴 건너뛰기


ЛОНДОН. /Koreatimes/. Их Британийн  коллежууд 500 гаруй хүмүүсийг хамруулан тэднийг гар утсандаа хэрхэн ханддаг талаарх судалгаа явуулахад “iPhone” болон “Android” утас хэрэглэгчид хувь хүний хувьд өөр өөр зан ааштай болох нь харагджээ.

Судалгаанаас үзвэл, “iPhone” хэрэглэгчид “Android” хэрэглэгчдийг бодвол үнэнч шударга, даруу байдлаараа доогуур байсан бол сэтгэл хөдлөл болон ухамсрын түвшнээр дээгүүр, илүү нээлттэй, илүү нийтэч хандлагатай байсан байна.

“iPhone” хэрэглэгч эмэгтэйчүүдийн тоо “Android” утас хэрэглэгч эмэгтэйчүүдийнхээс 2.5 дахин олон байсан ба “iPhone” хэрэглэгчдийн дундаж нас харьцангуй залуу буюу 26.9 байсан бол “Android” хэрэглэгчдийнх 31.4 байжээ.

Түүнээс гадна, “iPhone” хэрэглэгчид өөрсдийнх хэрэглэж буй гар утас нь тэдний байр суурийг илтгэдэг гэж үздэг байна. Тэд мөн бусдын санал болгосон утаснаас татгалзах хандлагатай байдаг бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй, илүү ухамсартай байдаг ажээ.

Харин “iPhone” хэрэглэгчдийн хувьд шударга, даруу зан ба нинжин сэтгэлийн үзүүлэлт нь “Android” хэрэглэгчдийнхээс харьцангуй доогуур байсан байна.

“iPhone” хэрэглэгчид эд баялаг, нийгэмд эзлэх байр суурь зэргийг илүү сонирхдог, хувийн эрх ашгийнхаа төлөө тогтсон дүрэм журмыг зөрчих хандлагатай байдаг гэнэ.

Хэдийгээр  “iPhone” хэрэглэгчид болон “Android”  хэрэглэгчдийн хувь хүний зан байдлын ялгаануудын талаар олон дүгнэлт байдаг боловч хамгийн сүүлд явуулсан энэ судалгаа нь тэдгээр дүгнэлтийг практикт баталсан юм.

Судалгааг  “Cyberpsychology”, “Behavior” болон “Social Networking” сэтгүүлийн энэ сарын дугаарт нийтэлжээ.

Х.Сарнай

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
29 Samsung анхны “5G” ухаалаг гар утсаа худалдаанд гаргана file МИX 2019.04.01 190
28 Самсунг компани Galaxy S10 загварынхаа хэд хэдэн хувилбарыг танилцууллаа file МИX 2019.02.22 257
27 Самсунг эвхдэг гар утсаа хоёр сарын дараа танилцуулна гэлээ file МИX 2018.09.11 571
26 Самсунг “хагардаггүй” OLED дэлгэцэндээ сертификат авлаа file МИX 2018.08.07 473
25 TWITTER АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЛАА МИX 2018.02.12 1258
24 Өмнөд Солонгос улс нь 2019 онд бүх нийтээрээ 5G интернэт хэрэглэдэг дэлхийн анхны орон болох гэж байгаа билээ. file МИX 2017.11.20 2977
23 "Google Korea" компанийг Өмнөд Солонгос улсын засгийн газраас олгосон 1 сая 200 мянган воны санхүүжилтийн зарцуулалтыг ил болгохыг шаарджээ МИX 2017.11.13 1885
22 Солонгос Улс 2019 он гэхэд бүх нийтээрээ интернэтийн 5G хурдыг хэрэглэх ажээ [1] file МИX 2017.06.22 11472
21 “Galaxy Note 7”Шинэчлэн сайжруулсан -г дэлхийн зах зээлд гаргана file МИX 2017.03.28 4497
20 Хятадын ухаалаг утас Оросын зах зээлд давамгайлж эхэллээ МИX 2017.03.13 7026
19 Дэлхийн хамгийн өндөр хурдтай Wifi хаана байдаг вэ? file МИX 2017.03.08 15341
18 Nokia 3310 гар утас шинээр мэндэллээ. file МИX 2017.03.01 4940
17 "Galaxy S8"-ыг ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргана МИX 2017.03.01 3119
16 Galaxy S8-ын талаарх таамаглалууд file МИX 2017.01.26 3309
15 Galaxy Note 7 шатаж дэлбэрсэн нь батарейтай холбоотой болохыг тогтоожээ file МИX 2017.01.23 2432
14 “Google” компани 2017 он гэхэд зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно МИX 2017.01.06 2489
13 "Note 7”-гоос үл хамааран "Samsung"-ийн ашиг эрс өсчээ file МИX 2017.01.06 2351
12 “YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд хамтран ажиллана МИX 2016.12.06 2520
» “IPHONE” ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС ИЛҮҮ УХАМСАРТАЙ БАЙДАГ “iPhone” хэрэглэдэг хүмүүс илүү ухамсартай байдаг МИX 2016.12.02 2446
10 “Facebook” хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ file МИX 2016.11.14 2729